Ерасмус плас C3QA төслийн энэ удаагийн семинар Казахстан улсын нийслэл Астана хотын Казгуу их сургууль дээр 2018 оны 10 сарын 16-17-ны өдрүүдэд болж БСШУСЯ, БМИҮЗ, МУИС, ОТИС-ийн төслийн багийн 5 гишүүн оролцлоо.

Уг семинар “Докторын хөтөлбөрийн хөндлөнгийн болон дотоод чанарын баталгаажуулалт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, нийт 7 орны 21 байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сургалтаар Франц, Испани, Польш, Армян, Казахстан, Украйн, Монгол улсын судалгааны их сургуулиуд болон Боловсролын яам, Магадлан итгэмжлэлийн байгууллагуудын төлөөлөл оролцож докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг ESG стандарт болон Зайлцбургын зарчимд өөрийн орны онцлог байдлыг тусган хэрхэн нийцүүлж байгаа талаарх үндэсний бодлого, журам, шалгуур үзүүлэлт, их сургуулиудын чанарын дотоод баталгаажуулалтын механизм, цаашид хэрхэн сайжруулж байгаа тухайгаа илтгэл хэлэлцүүлэн танилцуулж, асуулт асууж, санал, зөвлөмж өгөх замаар явагдсан үр дүнтэй семинар боллоо.

Манай улсын хувьд тус төслийн хүрээнд докторын хөтөлбөрийн хөндлөнгийн чанарын баталгаажуулалтыг хэрхэн ханган ажиллаж байгаа ба Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам нэгдсэн байсныг мөн Хамгуулуулах зөвлөлийн журмыг сайжруулах саналыг ОТИС болон МУИС-ийн төслийн баг, БСШУСЯ, БМИҮЗ-ийн төслийн баг хамт олонтой хамтран боловсруулан ажиллаж, ESG болон Зайлцбургын зарчмын дагуу ямар асуудлууд байгааг судлан тогтоож, тус саналыг тусган шинээр боловруулсан байдлыг танилцуулсныг төслийн зохицуулагч доктор Н.Арияак сайн туршлага хэмээн онцлон тэмдэглэснийг дурьдах нь зүйтэй.

МУИС болон ОТИС нь докторын хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалтын талаар сургуулиудын тогтсон механизмыг танилцуулан цаашид ESG болон Зайлцбургын зарчимд нийцүүлэн хэрхэн өөрчлөн зохион байгуулж байгаа талаар танилцууллаа.

Сургалт, семинарын төсгөлд төслийн дараагийн уулзалт семинарыг зохион байгуулах болон төсөлд хамрагдаж байгаа хэрэгжүүлэгч сургуулиуд болох ОТИС, МУИС, Казгуу ИС, Армян дах Францын ИС, Украйны Киевийн ИС-дын докторын хөтөлбөрийн туршилтын магадлан итгэмжлэл хийх талаар санал солилцсон юм.