Отгонтэнгэр их сургуулийн Оюутны холбооноос "WE ARE ONE TEAM" хөтөлбөрийг бүтэн нэг жилийн турш хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд анх удаа ЕБС-ийн ахлах сурагчдын дунд Үндэсний хэмжээний "MONGOLIAN PUPIL SPEAKER`S CHAMPIONSHIP" илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж байна. Өнөөдөр өглөө 07:30 цагаас Отгонтэнгэр их сургуулийн Хуулийн сургуулийн үүднээс оролцогчдын цуваа эхлэн 09:30-цагаас нээлт боллоо. Эхний өдөр 640 гаруй сурагчид илтгэл хэлэлцүүлэх бөгөөд маргааш   Баянзүрх, Багануур дүүрэг болон орон нутгийн сурагчид хүрэлцэн ир Нийт оролцогчдод илтгэх ур чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх тус тэмцээн нь "Боловсрол нэгдүгээрт", "Миний тулах цэг", "Залуучуудын оролцоо -хөгжлийн түүчээ" гэх мэт сэдэв өгөгдсөн байна. 

Шилдэг 65 илтгэгч өргөмжлөл, Шилдгийн шилдэг 15 илтгэгч өргөмжлөл, Отгонтэнгэр их сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, Цорын ганц илтгэгч Аваргын цом, Алтан медаль, Мөнгөн шагналт, Шилдэг илтгэгч тууз, Отгонтэнгэр их сургуульд нэг жилийн сургалтын төлбөрөөс 80 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагнагдах болно. Тэмцээний аваргууд маргааш тодрох болно.