БСШУСЯ-ны АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ДБСБ-ын дотуур байрны хүрэлцээ хангамж, орчин нөхцөлийг сайжруулах бодлого боловсруулах” ажлын  хүрээнд хийгдсэн  судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжийг хэлэлцүүлэх хэлэлцүүлэг 2019 оны 02 дугаар сарын 12 өдөр ОТИС дээр боллоо

            Хэлэлцүүлгийг БСШУСЯ-ын Ахлах мэргэжилтэн, Доктор О.Янжмаа нээж,  Дээд боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны хүрэлцээ хангамж, орчин нөхцөлийн судалгаа,  Дээд боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны эрсдэлийн үнэлгээ, Бодлогын зөвлөмжийг танилцуулсан юм.

Тус хэлэлцүүлэгт Монголын ДБСБ-ын оюутын дотуур байрны багш нар, удирдах алба нэгжийн дарга нар, дотуур байранд амьдарч байгаа оюутан, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн нэгж, Монголын дотуур байрны багш нарын нэгдсэн холбоо, Монголын оюутны холбооны төлөөлөл оролцож бодлогын зөвлөмжид тусгах саналаа илэрхийлсэн үр дүнтэй хурал болж өнгөрлөө.

“ДБСБ-ын дотуур байрны хүрэлцээ хангамж, орчин нөхцөлийг сайжруулах бодлого боловсруулах” ажлын хэсэг МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа 52 оюутны дотуур байрны нөхцөл байдлыг судлаж, дотуур байранд амьдарч байгаа 16 их дээд сургуулийн оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авч, 34 дотуур байранд эрсдлийн үнэлгээ хийжээ.