ОТИС-ийн төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдаж, ОТИС-ийн төгсөгчдийн холбоог байгууллаа. Түүнчлэн нийт оролцогчдын 100 хувийн саналаар 2012 оны эрх зүйн ангийг төгсөгч Ү.Амарбат тус холбооны тэргүүнээр сонгогдсон юм. Чуулган зочны цагийн булангаар үргэжилсэн бөгөөд модератоор 2002 оны төгсөгч, н.Баасандамба хөтөлж,
1. ОТИС-н захирал, анхны төгсөгч Н.Энхзаяа 
2. Эрдэнэс Монгол ХХК-ийн дэд захирал, Хууль зүйн сургуулийн төгсөгч О.Одбаяр 
3. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал, Хүмүүнлэгийн сургуулийн төгсөгч н.Сүрэнчимэг нар оролцож, өөрсдийн нандин дурсамжаас хуваалцаж, судалгаанд суурилсан их сургууль болох зорилгын талаар санал солилцлоо.
Дараа нь төгсөгчдийн алдрын самбарын тууз хайчлах ёслолоор үргэжилж, хамт олноороо зураг авхуулснаар үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөсөн юм.