Отгонтэнгэр Их Сургуулийн “Гадаад хэл, Агаарын тээврийн үйлчилгээ"-ний тэнхимийн эрхлэгч, докторант Н.Хосбаяр Тайваны Мин Чуан Их Сургуулийн урилгаар “Англи хэлний боловсрол, хавсарга хэл шинжлэлийн асуудал” сэдэвт 21-дэх ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо. Хуралд “Euphemism and its pragmatic functions in daily press (The New York Times and The WashingtonPost as a case study)” сэдвээр тавьсан түүний илтгэлийг судлаачид ихэд сонирхсон юм.
![]()
АНУ, Япон, БНХАУ, Филиппин, Тайланд зэрэг 13 орны их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нар Англи хэлний заах арга зүйн асуудлууд болон хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлагын талаар хэлэлцсэн аж.