Отгонтэнгэр Их сургууль Хятад хэл сонирхон суралцагчдын хэлний чадварыг хөгжүүлэх, Хятад хэлний багш нарын заах арга зүйг сайжруулах харилцан туршлагаа солилцох, шинэ арга технологийг сургалтад нэвтрүүлэх зорилгоор Тайванийн Минь Чуаний их сургуультай хамтран Хятад хэлний заах аргазүйн олон улсын форумыг 12дахь жилдээ, Уран илтгэлийн тэмцээнийг ес дэх жилдээ зохион байгуулав. Энэ удаагийн форумд хятад хэлний сургалт явуулж буй их сургуулийн багш нар “Хятад хэлний заах аргазүйн шинэлэг арга, түүний хэрэглээ” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлж, аргазүйн тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, заах аргазүйн шинэ арга технологи, тэргүүн туршлагаа солилцов. Форумын хүрээнд хятад хэл судалж буй оюутнуудын дунд “Би Тайвань улс руу явмаар байна”, “Миний хүндэлдэг Тайван хүн бол” сэдэвт уран илтгэлийн уралдаанд ОТИС, МУИС, ШУТИС, Улаанбаатар Их сургуулийн шилдэг илтгэл өнөөдөр шилдгүүдээ тодруулав. Тэргүүн байранд ОТИС-ийн оюутан Б.Одончимэг, , удаах байранд МУИС-ийн оюутан Э.Наранцэцэг, гуравдугаар байранд Улаанбаатарын Их сургуулийн оюутан Ц.Буянтогтох нар шалгарлаа Шалгарсан оюутнууд Тайваний Мин Чуаний Их сургуульд хагас жилээс бүтэн жилийн хугацаанд тэтгэлгээр суралцах эрхтэй болж байгаа юм.