Отгонтэнгэр их сургуулийн Сурган хүмүүжүүлэх Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Энхбаяр "Оюутан бие хүний сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны судалгаа" сэдвээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 84.6%-ийн саналаар Сэтгэл судлалын докторын зэрэг хамгааллаа. Доктор Б.Энхбаярын тус сэдэв өнөөгийн нийгэмд хамгийн ихээр үгүйлэгдэж байсан чухал сэдэв болохыг онцоллоо. Шинэхэн доктор Б.Энхбаяр багшдаа цаашдын сургалт судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.