“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ амралтын өдрүүдэд тохиож байна. Үүнтэй уялдуулан, ЗГХА-ын Соёл урлагийн газар, ОТИС-тай хамтран хэрэгжүүлж буй "Нүүдэлчдийн ахуй соёл бол Эко соёл мөн" аян "Мод тарих" аянаар үргэлжилж. БЗД-ийн 146-р цэцэрлэгт ОТИС-ийн оюутан, багш нар, СУГ-ын ажиллагсад, ОТИС-ийн төгсөгчид, Урлаг соёлын төлөөлөл нар монос болон бусад төрлийн 30 гаруй модыг тарилаа.