Отгонтэнгэр Их сургууль жил бүрийн багш нарын баярыг угтан “Багшийн хөгжил” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай. Багш нарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, түүнийг практикт нэвтрүүлэх зорилготой энэ удаагийн хурал “Багшийн хөгжил, хөтөлбөрийн шинэчлэл” сэдвийн хүрээнд нийт илтгэгчдийн судалгааны ажлыг хэлэлцэж олон шинэлэг санаа, санаачилгыг хуваалцлаа.
Тус хуралд боловсрол судлалын тэргүүлэх эрдэмтэн Академич Н.Бэгз уригдан “Монголын Дээд боловсролын чанарт сөргөөр нөлөөлж буй зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, өнөөгийн дээд боловсролын тулгамдаж буй асуудлаар, цаашдын гарцын талаар санал дэвшүүллээ.

Энэ жилийн ЭШХ -ын хурлын илтгэл бүр багшийн заах арга, ур чадварыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийн чанар чансааг сайжруулж нийгмийн эрэлтэд нийцүүлэхэд чиглэсэн бодит санал санаачилгыг дэвшүүлсэн, судалгаанд суурилснаараа онцлог байв.

Мөн Олон улсын багш нарын баярын өдрийг угтан, Отгонтэнгэр Их сургууль шилдэг багш, шилдэг судлаач багш, шилдэг залуу багш нараа тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн шилдэг багшаар ХС-ийн багш Б.Энхбаяр, шилдэг судлаач багшаар ХЗ-ын захирал, доктор Д.Эрдэнэчимэг, шилдэг залуу багшаар Б. Мөнхзаяа нар шалгарсан юм. Түүнчлэн Докторын зэрэг хамгаалсан багшид олгох урамшуулал, тэтгэлгийн журмыг үндэслэн докторын зэрэг хамгаалсан гурван багшид урамшуулал олгосон юм.

Дараа Ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим багш нар маань төр засгаар хөдөлмөрөө үнэлүүлсэн. Үүнд: • БСШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр ОТИС-ийн захирал, доктор Н.Энхзаяа • БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр багш Б.Нямсүрэн • Статистикийн хорооны "Хүндэт жуух бичиг" багш А.Батмандах •НАМЗХ-ны "Алтан Од" медалиар багш Л.Хишигжаргал, Маркетингийн албаны хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан ажилтан Э. Энхсайхан, МЗХ-ын "Хөдөлмөрийн Алдар" медалиар Маркетингийн албаны дарга Ж.Мөнгөнсүх нар шагнадсан юм.