ОУ-ын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн Отгонтэнгэр их сургууль дэлхийн тавцанд өөрийн сургалтын хөтөлбөрийн чанарыг таниулах, улам боловсронгуй болгох зорилгоор дэлхийн шилдэг их дээд сургуультай хамтран ажиллаж байгаа.
Өнөөдөр Отгонтэнгэр их сургуулийн ректор Н.Энхзаяа болон бусад удирдлагууд, АНУ-ын IGlobal их сургуулийг үндэслэн байгуулагч, захирал David Sohn тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Отгонтэнгэр их сургууль болон IGlobal их сургууль хооронд "Бизнесийн удирдлага", "IT" чиглэлээр магистрын хөтөлбөрийн 1+1, Бакалаврын 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх тухай санал солилцсон юм.
Дараа нь оюутан залуучуудтай чөлөөт уулзалт хийж, өөрийн амьдралын арвин түүхэн туршлага ололтын талаар ярьж, "Зорилгодооо хүрэхийн тулд хичээгээрэй. Бодит мөрөөдөл рүүгээ тэмүүлж байж амжилтанд хүрнэ шүү" гэж захисан юм.