Отгонтэнгэр их сургууль 2018 онд Чанарын менежментийн тогтолцооны олон улсын  ISO 9001:2015 (Монгол улсын MNS ISO 9001:2016) стандартыг хэрэгжүүлэн МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжилзүйн үндэсний газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газраар баталгаажуулалт хийлгэн 3 жилийн хугацаатай гэрчилгээжсэн юм.

Тус стандартыг нэвтрүүлснээр гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу боловсролын үйлчилгээний чанарыг олон улсын ISO9001 стандартын шаардлагад хэрхэн нийцүүлж, чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийн тогтвортой байдлыг хангаж, байнгын сайжруулалт хийн ажиллаж байгаа эсэхэд, 11 сарын 6-7-ны өдрүүдэд Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газраас магадлах аудитыг хийлээ.

Магадлах аудитын дүгнэлтээр илэрсэн үл тохирол байхгүй тул гэрчилгээг үргэлжлүүлэн эзэмших дүгнэлтийг гаргалаа.