Өчигдөр ХААИС-аас жил бүр зохион байгуудаг “Магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд ОТИС-ийн багш, докторант П. Эрдэнэбат “Буудай тариалдаг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үр ашгийн шинжилгээ” судалгаагаар оролцож, шилдэг бүтээлийн  нэгээр шалгарчээ.

Тус  хурлыг “Мал эмнэлэг, мал аж ахуйн үйлдвэрлэл”, “Агро экологи, байгаль шинжлэл, газрын харилцаа”, “Инженер, технологи, мэдээлэл зүй, эдийн засаг” гэсэн шинжлэх ухааны 3 салбараар зохион байгуулсан бөгөөд эрдэмтэн судлаачдын  шинэ санаа, инноваци нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр судлаачдын дэвшүүлсэн судалгааны ажлын үр дүнг хамтран хэлэлцэж, туршлага судлах, мэдээ, мэдээлэл солилцох өндөр ач холбогдол бүхий хэлэлцүүлэг болдгоороо ач холбогдолтой гэж зохион байгуулагчдын зүгээс илэрхийлсэн юм.