Англи хэлний хэрэглээ хэрэгцээ шаардлага академик түвшинд өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа энэ үед Англи хэлний тэнхимээс анх удаагаа зохиогдож буй "Хүсэл байвал хүрэх арга зам заавал байдаг"  уран илтгэлийн тэмцээнд 20 гаруй илтгэлээс  7 эссег шалгаран үлдэж, шилдгүүдээ тодруулсан байна.

Тэргүүн байранд Эрх зүй 3-р ангийн оюутан Б. Мишээл, дэд байранд Багш Гадаад Хэлний Боловсролын 4-р ангийн оюутан Л. Энхжин, Агаарын тээвэр үйлчилгээний 3-р ангийн оюутан Э. Ихмөрөн гутгаар байрыг тус тус эзэлсэн юм.

  Тэмцээнд АНУ-ын ЭСЯ-ны  англи хэлний мэргэжилтэн Т. Алтанцэцэг, Академик англи хэлний зөвлөх мэргэжилтэн ноён Патрик , англи хэлний тэнхимийн эрхлэгч Н. Хосбаяр доктор  нар шүүгчээр ажилсан бөгөөд шүүгч Т.Алтанцэцэг "оюутан залуусын түгээмэл гаргадаг алдааг сануулан, цаашдаа үргэлж зогсолтгүй сурч хичээж байгаарай, үргэлж ямар нэгэн зүйлийг өшөө сайжруулах орон зай байдаг" юм гэж захилаа.

Тус илтгэлийн тэмцээн цаашид үргэлжлүүлэн зохиогдох аж.