Олон улсын багш нарын баярын өдрийг угтан уламжлал болгон зохион байгуулдаг  эрдэм шинжилгээний  хурлаар  "Багш суралцагчдын сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам”  сэдвийн хүрээнд  их дээд сургуулиуд болон олон улсын дээд боловсролын байгууллагуудын харьцуулсан судалгаа, цахим сургалтын чанарын үнэлгээ, оюутны дасан зохицлын судалгаа зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан илтгэлүүд тавигдлаа. 

Нийт 14  судлаач багш 9 сэдвээр оролцож, үндсэн илтгэлийг Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор профессор С.Санжаабадам, эрдэм шинжилгээний ажилтан Г.Түвшинжаргал нар “Боловсрол судлалын нэг сэдэвт бүтээлд хийсэн шинжилгээ, үр дүн” сэдвээр хэлэлцүүлсэн юм.

Тус бага хурал нь багш нарынхаа эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын чанарыг сайжруулах,  ахиц, үр дүнд дүн шинжилгээ хийх, түүнийг практикт нэвтрүүлэх зорилготой юм.  

Мөн Отгонтэнгэр Их сургууль шилдэг багш, шилдэг судлаач багш, шилдэг залуу багш нараа тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн шилдэг багшаар Бизнесийн удирдлагын тэнхимийн багш Ө.Амгалан  , шилдэг судлаач багшаар -ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор П.Эрдэнэбат, "Шилдэг залуу багш"-аар Сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлалын багш Ч.Анударь нар шалгарсан юм. Түүнчлэн олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилтнуудыг төр засгаас үнэлэн 

БШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр:

  • Англи хэлний тэнхимийн эрхлэгч Ц.Өлзийхишиг
  • Гадаад албаны дарга Н.Хосбаяр
  • Сургалт эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Б.Одгэрэл
  • Сургалтын нэгдсэн албаны дарга Л.Мягманхүү
  • Бүртгэл программ хангамжийн тэнхимийн багш Ж.Ганзаяа
  • Нийтийн эрх зүйн тэнхимийн багш О.Хишигмөнх
  • Англи хэлний тэнхимийн багш Б.Нямсүрэн
  • ДДАТҮ-ний тэнхимийн багш Ц.Булган

Сангийн яамны Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр

  • Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, доктор М.Довууч

БШУЯ-ны Хүндэт жуух бичгээр:

  • ДДАТҮ-ний тэнхимийн багш Ө.Нарантуяа
  • ОУХСЗ-ийн тэнхимийн багш М.Дэлгэрцэцэг
  • ОТИС-ИЙН дэд захирал Ж.Золбаяр
  • Одтой жаалууд цэцэрлэгийн багш Л.Дэлгэрмаа
  • Одтой жаалууд цэцэрлэгийн багш С.Насанхорол
  • Хүмүүнлэгийг сургуулийн захирал, доктор Б.Энхбаяр

Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан

  • Ахлах тогооч С.Анхбаяр
  • Ахлах тогооч Б.Батцэнгэл

Сангийн яамны хүндэт жуух бичиг

  • Нягтлан Б.Пүрэвсүрэн
  • Ахлах нягтлан Ж.Эрдэнэчимэг

ХХААХҮ Яамны хүндэт жуух бичиг 

  • Тогооч Г.Банзрагч нар тус тус шагнагдсан юм. Ажилдаа амжилт гаргасан нийт багш нартаа баяр хүргэж цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт хүсье.