Өнөөдөр Олон улсын харилцаа, сэтгүүл зүйн тэнхимээс сар бүр зохион байгуулдаг “Сэрэхүй цаг” уулзалтаар Монгол улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дипломатч, олон улсын хуульч Ж.Энхсайхан уригдлаа. Тэрээр "Монголын Гадаад бодлого ба Дипломат алба" сэдвээр оюутнуудтай чөлөөтэй ярилцаж, өөрийн мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцсан юм.