Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Обрущанский Борбала Анна хоёр улсын боловсролын хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутнуудтай уулзлаа.
Хатагтай Обрущанский Борбала 1999 онд МУИС-д “Унгар Монголын нийгмийн байгууллын нийтлэг шинж” сэдвээр түүхийн ухааны доктор \Ph.D\-ын зэрэг хамгаалсан Монголч эрдэмтэн ажээ.
Тэрээр “Унгар, Монголын хамтын ажиллагаа” сэдвээр ОТИС-ийн оюутнуудад лекц уншиж, тэдний сонирхсон асуултад хариулж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Лекцийн үеэр “Монгол, Унгар хоёр угсаа гарлын холбоотой, хэл, соёл, угсаатны олон нийтлэг талтай, улс төрийн найрсаг харилцаатай улсууд” гэдгийг дурдаж байлаа. Отгонтэнгэр Их Сургууль, Унгарын Их Сургуулиудын хамтын ажиллагаа тогтоох, Унгар, Монгол судлал, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг олон асуудлаар хэлэлцэж, нягт хамтран ажиллахаар боллоо.