БНСУ-ын ЭСЯ-наас МУ-ын их дээд сургуулиудын Солонгос хэлний тэнхимүүд дунд зохион байгуулдаг спортын наадам 9 дэхь жилдээ болж өндөрлөлөө.
Уг спортын наадамд сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт гэсэн гурван төрлөөр нийт 10 сургуулийн Солонгос хэл сурч буй оюутнууд хурд хүчээ сорьсон юм.
Тус тэмцээнд манай оюутнууд /АТҮ1, АТҮ2, АТҮ3, АТҮ4, ОУ-ын харилцаа/ 5 дахь жилдээ амжилттай оролцож, гар бөмбөгийн тэмцээнд охидын баг мөнгөн медалийн эзэд болж, хөвгүүд тусгай байрыг эзэллээ.