Отгонтэнгэр их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Г.Жаргалсайхан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Н.Хосбаяр нар энэ сарын 25-ны өдөр Норт Америкийн Их Сургуульд айлчилж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр "Бизнесийн удирдлага", "Боловсролын удирдлага", "Программ хангамж"-ийн магистрын 1+1, "Аялал жуулчлал", "Бизнесийн удирдлага", "Программ хангамж"-ийн бакалаврын хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх. Мөн ОТИС-ийн багш, ажилтнуудыг АНУ-д англи хэл, боловсролын манлайллын урт болон богино хугацааны хөтөлбөрт хамруулах боломж нээгдлээ.
Түүнчлэн хамтарсан хөтөлбөрөөр суралцагчид нь АНУ-д суралцах хугацаандаа суралцаж буй мэргэжлийн хүрээнд долоо хоногт 40 цаг суралцангаа дадлагажин цалинтай ажиллах, төгссөний дараа нэг жил тус улсад мэргэжлээрээ ажиллах боломжтой болно.