Отгонтэнгэр их сургууль нийгмийн салбар бүрт шинэ мэдлэг бүтээж, түгээж дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий их сургууль байхаар зорин ажиллаж байгаа.Мөн сургалтын үйл ажиллагааг ОУ-ын стандарт, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байнга сайжруулах замаар боловсролын үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм.
Иймээс чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр "Чанарын үнэлгээний баг" жил гаруйн хугацаанд төсөл хэрэгжүүлэн ажилласан. Өнөөдөр тус сургуульд Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын шинжээчдийн баг ирлээ.
Тэд 3 өдөр ажиллах бөгөөд арван бүлэг өөрийн үнэлгээний тайлангийн нотлох баримт болон сургалтын орчинтой танилцаж, багш ажилтануудтай ярилцах юм.
Дээд боловсролын байгууллага сургалтын хөтөлбөрт тавигдах үндэсний стандартыг мөрдөн ажиллахын зэрэгцээ боловсролын үйлчилгээг нээлттэй хүртээмжтэй хүргэн, хэрэглэгчдийг татан, үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилготой ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлснээр дотооддоо төдийгүй гадаад улс орнуудад бүрэн хүлээн зөвшөөрөгдөх юм.