Боловсролын шинэчлэлд тавтай морил

Их сургуульд элсэн орсон хэн бүхэн нэгэн цоо шинэ ертөнцөд нэгдэн ордог юм. 
Шинэ нөхөд, шинэ орчин
шинэ боломж, шинэ мэдлэг.

Хүүхэд насны балчир мөрөөдөлдөө эзэн суух, хүмүүстэй найзалж нөхөрлөх, хүссэн зүйлээ хийж турших гээд хүний амьдралын хамгийн хариуцлагатай хэрнээ залуу насны зоримог шийдвэрээр халгиж цалгисан, хамгийн дэврүүн үе оюутан насанд л өнгөрдөг.

Их сургуульд элсэн орно гэсэн эхний шийдвэр л ирээдүйд хэн болохыг тодорхойлох нь бий. Учир нь их сургуульд элсэн орсон хэн бүхэн нэгэн цоо шинэ ертөнцөд нэгдэн ордог юм. Шинэ нөхөд, шинэ орчин, шинэ боломж, шинэ мэдлэг.

1991 онд байгуулагдаж, 1999 онд их сургууль болон өргөжсөн Отгонтэнгэр Их Сургууль олон хүний хувьд амьдралынх нь хамгийн чухал эхлэл болсоор ирсэн. 1999 онд анхлан, 2004 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж,  улмаар 2013 онд амжилттай аттестатчилагдсан бөгөөд 2017 онд Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль, хөтөлбөрүүд АНУ-ын ACBSP буюу Эдийн засаг бизнесийн сургууль хөтөлбөр магадлан итгэмжлэх байгууллагаар олон улсад, 2018 онд БМИҮЗ-өөр 3 дах удаагийн магадлан итгэмжлэлд амжилттай магадлан итгэмжлэгдсэн.

Үүгээр зогсохгүй ОТИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрын зэрэгтэй, профессор, дэд профессор цолтой эрдэмтэн багш нар удирдан явуулж байна.

2014-2015 онд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн 50%-ийг амжилттай магадлан итгэмжлүүлж, 2020 онд уг хөтөлбөрүүдийг ахисан түвшинд дахин магадлан итгэмжлүүлж цаг тутамд чанарын баталгаажилтыг хийн ажиллаж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, Монгол Улсын хөгжил, дэвшлийн гол цөм болох өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг чанартай, чадвартай мэргэжилтнээр хангах үйлсэд манлайлагч, тэргүүлэгч үүрэгтэйгээр оролцож ирсэн. 

34 жилийн түүхийн хугацаанд манай сургууль боловсролын байгууллага дундаас ISO 9001 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн анхны хувийн хэвшлийн сургууль болон гэрчилгээгээ гардаж авсан. Энэхүү гэрчилгээ нь манай сургуулийн бүхий л үйл ажиллагаа, сургалтын орчныг энэхүү чанарын баталгаажуулалтанд хүрч чадсаныг, мөн менежментийн зөв бодлого хэрэгжүүлж буйг батлан олгосон бол дээд боловсролын салбарт бас нэгэн шинэ түүхийг бүтээхээр манай эрдмийн хамт олон Европын Холбооны ЭРАСМУС+ хөтөлбөрийн хүрээнд MONGWBL буюу ажлын байранд суурилсан сургалтын тогтолцоог бий болгож, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх төслийн ерөнхий зохицуулагчаар 2021 оноос эхэлж ажилласан бөгөөд үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг явуулж байна.

 

Эрхэм зорилго

Нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, олон соёлын орчинд ажиллаж, амьдрах чадвартай, тасралтгүй хөгжих тэмүүлэлтэй, ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэнэ.

Алсын хараа

 Олон улсын шилдэг менежментийг нэвтрүүлсэн сургалт-судалгааны их сургууль байна.

Сүлд дуу

ТЭНГЭРИЙН ИВЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ

  • Уулс уулсынхаа оргилоор нэрлэгдэн
  • Удамт ардынхаа үрсийг гэгээрүүлээд
  • Ирээдүй замын хөтөч болон
  • Итгэлийн сайхнаар цалгилан байдаг
    • Очирваань хайрханаа нэрэндээ тахьсан
    • Отгонтэнгэр тэнгэрийн ивээлтэй сургууль аа
  • Санаж зорьсон үйлсээ бүтээхээр
  • Сэтгэлийнхээ дуудлагаар хуран чуулаад
  • Оргилуун хүслээр жигүүрлэн тэмүүлсэн
  • Одтой залуусын баяслаар дүүрэн
    • Очирваань хайрханаа нэрэндээ тахьсан
    • Отгонтэнгэр тэнгэрийн ивээлтэй сургууль аа
  • Талын монголын билэг оюунаар
  • Төгөлдөр ариун түүхээ баяжаасан
  • Наран саран саатан хоргодмоор
  • Найрсан даллагч эрдмийн өргөө
    • Очирваань хайрханаа нэрэндээ тахьсан
    • Отгонтэнгэр тэнгэрийн ивээлтэй сургууль аа 
Үүсгэн байгуулагч

Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд өөрийн орон зайгаа нэгэнт эзэлсэн манай сургууль туулсан замынхаа ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн хөгжлийн ирээдүйгээ тодорхойлохын зэрэгцээ ухаан тэлсэн, нас идэр залуусыг эрдэм боловсрол эзэмшиж ихийг бүтээх ариун үйлсэд шамдан ороход нь зүг чиг болж байгаадаа баяртай байна.

Манай сургуульд мэргэжлийн салбартаа төдийгүй улс орондоо танил болсон олон эрдэмтэн багш ажиллаж байна.

ОТИС-ийн багш, төгсөгчдийн дундаас УИХ, Засгийн газрын гишүүн, агентлагын дарга зэрэг төр нийгмийн болоод урлаг соёлын зүтгэлтнүүд төрөн гарч түмэн олон, төр засгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурьдахад таатай байна.

Өнөөдөр манай төгсөгчдийн 80 гаруй хувь нь эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаагаас гадна өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтанд үргэлжлүүлэн хамрагдаж байгаад бид бахархан хүлээж авдаг юм.

Манай сургууль Европын холбооны улс, Испани, Польш, Тайвань, Солонгос, Хятад, Энэтхэг, Америк, Англи, Голланд, Японы их сургуулиудтай сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш оюутан солилцон сургах, өндөр хөгжилтэй орнуудын боловсролын ололт, эрдэм ухааныг эх орондоо нутагшуулах зэргээр хамтран ажиллаж, оюутан залуусыг дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлага, ололт, амжилтаас хоцролгүй хөл нийлүүлэн алхахад тус нэмэр болж байгаа билээ.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Швецарийн хөгжлийн агентлаг, КОЙКА, БНХАУ-ын ЭСЯ, АНУ-ын ЭСЯ, UNISEF, ДЗМОУБ, ГТХАН, Хүний эрхийн үнэдсний төв, “Эмнисти Интернешнал” ОУБ, Нээлттэй нийгэм форум, Мэтгэлцээний нэгдсэн танхим, Авилгатай тэмцэх газар, Монголын олон улсын ба үндэсний арбитрын газар зэрэг гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран 30 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь сургалт судалгааны ажлын шинэ чиглэлд амжилт олохын зэрэгцээ багш нарын салбартаа хүлээн зөвшөөрөгдөж байгааг илэрхийлж буй гол үзүүлэлт юм.

Отгонтэнгэр Их сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид, багш, ажилтан, ажилчид, оюутан залуус, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрдэм мэдлэгийг эрхэмлэгч та бүхний өмнө Очирваань хайрханаараа овоглосон оюуны их уурхай Отгонтэнгэр Их Сургуулийн хаалга ямагт нээлттэй байх болно.

Манай сургуульд тавтай морилж, бидэнтэй хамтран ажиллахыг урин мэндчилж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Отгонтэнгэр их сургуулийн үүсгэн байгуулагч,

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гавьяат багш,

доктор, профессор Д.Оюунхорол

Ректор

Хүмүүн бидний нийгэмд эзлэх байр суурь, хүлээн зөвшөөрөгдөх үнэлэмжийг мэдлэг мэдээлэл тодорхойлдог болсон эрин үе - XXI зууны эхлэл цаг дор сургалт, судалгааны ажил эрхэлж буй Отгонтэнгэр их сургуулийн профессор багш нар, ажилтан, ажилчид, үе үеийн төгсөгчид, оюутан суралцагчдаа төлөөлөн мэндчилж байна.

Нийгэм, хувь хүний хөгжил дэвшилд дээд боловсролын нэмэр хандив, боломж, үнэ цэнэ өгч буй энэ цагийн охид хөвгүүд, суралцагчид та бүхнийг даяаршиж буй нийгэмд оюуны шандасаа сорьж өнөөдрийн эзэмшсэн эрдэм боловсролоо угтах ирээдүйд эрх мэдэл, нэр хүнд, мөнгө хөрөнгө болгон хувиргаж өрх гэрийнхээ аз жаргалыг бүтээх зам мөрийг тань гэрэлтүүлэхээр Отгонтэнгэр их сургууль таньтай хамтран ажиллаж номын цагаан буян дэлгэрүүлэх их үйлсийг бүтээлцэж байгаадаа баяртай байна.

Эрин цагийн бие эрүүл, ухаан цэцэн саруул, сэтгэл эерүү зөөлөн, хичээл зүтгэл нөр их Монгол иргэнийг эрдэмжүүлэн сургаж, өөрийгөө нээж өрөөлийг хурцалж амьдрах таньд чадамжийн боловсрол олгох оюуны зах зээлийн өрсөлдөөнд тэргүүлэгч нь байхын төлөө манай хамт олон чармайн ажиллах болно.

Өмнөх үеийнхний хурааж хуримтлуулсан эрдмийн их сан хөмрөгөөс хичээнгүйлэн суралцаж өнөө цагийн шинэ санаа олж нээлт хийх та бидний эрэл хайгуул өлзийтэй байх болтугай.

Ректор, Доктор, Дэд профессор Н. ЭНХЗАЯА

Бүтэц
Шагнал, өргөмжлөл
  • Монголын оюутны дээд шагнал “Боловсролд хөрөнгө оруулагч байгууллага”
  • МҮХАҮТ-ын “Оны шилдэг интрепренер-2005, 2008”
  • МҮХАҮТ-ын “Мэдлэгт суурилсан бизнес” шагнал
  • “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль-2005”
  • МҮОНТ-ийн “Ядуу иргэдийн сурч боловсроход бодитой хувь нэмэр оруулсан байгууллага” “Хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөл
  • “Best of Mongolia-2013” шилдэг их сургууль өргөмжлөл
  • 2014 оны “Монголын сурагчдын бахархал-ТОП ИХ СУРГУУЛЬ” өргөмжлөлт
  • 2016 онд Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн 8-р "Business Simulation" тэмцээнд Отгонтэнгэр Их сургуулийн дэд байр эзэллээ.

  • Отгонтэнгэр их сургууль хувийн хэвшлийн их сургуулиудаас анх удаа үндэсний ОУ-ын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ.

  • 2018 онд БСШУСЯ-наас Отгонтэнгэр их сургуульд "ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ТЭРГҮҮЛЭГЧ ИХ СУРГУУЛЬ ӨРГӨМЖЛӨЛ" гардууллаа.

  • 2020 онд Отгонтэнгэр их сургууль анх удаа Монгол улсаас Европын холбооны Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд Дадлагад суурилж суралцахуй төслийг үндэсний хэмжээнд 898.000 евроны санхүүжилттэйгээр төслийн зохицуулагч хэрэгжүүлэгч сургууль боллоо.

  • Түүнчлэн оюутны лигийн 2019-2020 улирлын аварга шалгаруулах тэмцээнээс дэд байранд эрэгтэй  гутгаар байрыг эмэгтэй баг эзэллээ.

  • 2020 онд 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын оюутны спортын 5-р их наадмын Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ
  • 2020 онд Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн 8-р "Business Simulation" тэмцээнд Отгонтэнгэр Их сургуулийн дэд байр эзэллээ.
  • ACBSP-н гишүүн сургуулиудын дунд 6 дахь жилдээ зохион байгуулж буй THE  STUDENTS INSTANT CASE COMPETITION” ОУ-ын тэмцээнд  Отгонтэнгэр Их Сургуулийн баг амжилтаа бататган, дэд байранд шалгарлаа. 
Түүхэн замнал
1991
Боловсролын сайдын тушаалаар “Оюунхоролын гадаад хэлний дээд сургууль” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, англи, герман, хятад, франц, япон хэлний орчуулагч-багш мэргэжлээр 187 оюутан, долоон багштай түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлсэн.
1992
1385 м2талбай бүхий хоёр давхар байртай болж,“Отгонтэнгэр” дээд сургууль нэртэй болов.
1993
БНХАУ-ын Бээжин хотын Гадаад хэлний дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан

Орос-англи хэлний багш орчуулагчийн ангийг нээв.

1996
“ХХ зууны монгол гэр бүл” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний хурлыг санаачлан, анх удаа зохион байгуулав.

Аж ахуйн эрх зүйч мэргэжлийн анги нээгдлээ.

1997
ОТДС-ийн захирал Д.Оюунхорол боловсрол судлалын докторын зэрэг хамгаалав.
1998
“Хуулийн цаг” теле зохиомжит цуврал нэвтрүүлгийг бэлтгэх төсөл хэрэгжиж олон нийтийн сайшаал, талархлыг хүртсэн нэвтрүүлгээр шалгарав.
1999

Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болж, их сургууль болон өргөжив.

Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага мэргэжлээр шинэ анги нээв.

Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлтэй болж, хэл шинжлэлийн магистр, эрх зүйн магистр, докторын ангид элсэлтээ авч эхэллээ.

2000

ОТДС-ийн захирал, доктор Д.Оюунхорол УИХ-ын гишүүнээр сонгогдов.

Тайваний Мин Чуаны Их Сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

2001
Швейцарийн номын сангийн Монгол дахь сүлжээг бий болгов.

Багш Б.Галиндэв философийн ухааны докторын зэрэг хамгаалав.

2002
“Тэнгэрийн ивээлтэй сургууль” хэмээх сүлд дуутай болов.
2004

Ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэв.

ОТИС-ийн үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлгийг санаачлан олгож эхлэв

2005

Олон улсын худалдааны менежмент, аялал жуулчлалын менежмент, солонгос хэлний Орчуулагч-багшийн мэргэжлийн ангиуд нээгдлээ.

2006
Хүмүүнлэгийн, Эдийн засаг-Бизнесийн удирдлагын, Хууль зүйн гэсэн бүтцийн гурван сургуультай болж Хууль зүйн клиник сургалтын төв байгуулагдав.

Японы Комазава охидын сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Японд багш нар мэргэжил дээшлүүлж эхлэв.

АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлагтай хамтран шүүхийн мэтгэлцээний ур чадварын сургалт явуулах сургагч багш бэлтгэх төсөл хэрэгжүүлэв.

2007

БНСУ-ын Конгжу үндэсний их сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.

Оюутан радио, ТВ студи ашиглалтад оров.

2008

Хууль зүйн их дээд сургуулиудын хүрээнд хууль зүйн клиникийн багш бэлтгэх сургалтыг явуулав. Хууль зүйн клиникийн удирдлага, зохион байгуулалтын гарын авлага, клиникийн багшийн болон оюутны гарын авлага боловсруулав.

2009
ЭЗБУС-ийн баг Улсын менежментийн олимпиадад тэргүүн байр эзлэв.
2010
Сагсан бөмбөгийн шигшээ баг “Спрайт Блиг”-ийн анхны аварга болов.

Боловсрол судлалын магистр, докторын анги шинээр нээлээ.

Оюутолгой ХХК-тай дадлагажигч оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

2011
Тайваний Мин Чуаны их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, Улс төр судлалын ангиуд нээгдэв.

Сургуулийн үүсгэн байгуулагч Д.Оюунхоролын нэрэмжит тэтгэлгээр 76 оюутанд 56 сая төгрөгийг олгов.

2012

Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлгээр 84 оюутанд 95 сая төгрөгийг олгов.

2013

2013 оны Шилдэг хувийн хэвшлийн их сургуулиар шалгарав.

БСШУЯ-ны атестатчилалд амжилттай хамрагдав.

Эрдэм шинжилгээ судалгааны төв болон түшиц “Одтой жаалууд” цэцэрлэг байгуулагдав.

2014
БНХАУ-ын Ляонингийн их сургууль, СИАС олон улсын их сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлж жил бүр 2 багш докторантурт, 2 төгсөгч магистрантурт 100% тэтгэлгээр суралцах эрхтэй болов.

Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлгээр 62 оюутанд 61 сая төгрөгийг олгов.

БМИҮЗ-өөр 7 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэв.

Монголын сурагчдын холбооны “Шилдэг их сургууль”-аар шалгарсан

2015
Дэлхийн их, дээд сургуулиудын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас анх удаа ОТИС-ийнхан оролцов.

ОТИС-ийн төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг бий болж 2 оюутан тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэгт хамрагдав.

Компанийн засаглалын сургалт явуулах эрхтэй боллоо.

Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн төсөлд шалгарав.

2016

ОТИС-ийн Үүсгэн байгуулагч 4 дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, БОАЖСайдаар томилогдов.

Хувь хүний хөгжлийг дэмжих Cosmo Student төсөл хэрэгжүүлэв.

Орлоготой оюутан хөтөлбөр хэрэгжүүлэв.

Фитнес төв, Смарт хурлын танхим байгуулав.

 

 

2017
АНУ-ын ACBSP байгууллагаар амжилттай олон улсад магадлан итгэмжлэгдэв.
  • Агаарын тээврийн үйлчилгээ, Олон улсын харилцаа, Сэтгэл судлал, Програм хангамжийн шинэ хөтөлбөр нээв.
  • Бизнес загварчлалын үндэсний аварга болов - ОУ-ын бизнес загварчлалын тэмцээнд МУ-аас анхлан оролцож дэд байрт шалгарав.
  • ОТИС-ийн хурлын танхимыг засварлаж, Медиа технологийн төв, Ногоон оффисийг байгуулан иж бүрэн тохижуулав.
  • U20 - Улсын аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээний аварга болов.
  • Монголдоо анх удаа БНСУ-ын Хансо Их сургуультай хамтран Агаарын тээврийн үйлчилгээ буюу Агаарын хөлгийн бүхээгийн ажилтан 2+2, Олон улсын харилцааны 3+1 хамтарсан хөтөлбөрийг нээв.
  • Сайн дурын үйл ажиллагааны төв” байгуулж,  үйл ажиллагаагаа эхлүүлэв.
2018
Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001 стандартыг нэвтрүүлж, баталгаажилт хийлгэлээ.
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын 3 дах шатны магадлан итгэмжлэлд орж ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэв
  • Европын холбооны ERASMUS+ C3QA буюу докторын сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг европын стандарт /ESG/-д нийцүүлэх төсөл хэрэгжиж эхлэв
  • Багш, ажилчдад эрчимжүүлсэн англи хэлний 1 сарын  вакум сургалт зохион байгуулав. 
  • 2018 “Багш, монгол хэл уран зохиолын боловсрол”, “Нийгмийн ажил” бакалаврын хөтөлбөр нээв.
  • “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн хөтөлбөр магадлан итгэмжлэгдэв.
2019
“Багшийн хөгжлийн төв” нээлтээ хийв
  • “Боловсрол судлал” докторын хөтөлбөр шинэ шалгуур шаардлагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж,  магадлан итгэмжлэгдсэн анхны их сургууль болов.
  • ОТИС-ийн төгсөгчдийн нэгдсэн  чуулга уулзалт болж, ОТИС-ийн нэгдсэн төгсөгчдийн холбоог байгуулав.
  • “Erasmus+” төслийн “ARROW” хөтөлбөрт хамрагдсан ОТИС-ийн 15 багш гэрчилгээгээ гардаж авав.
  • БСШУСЯ- наас зарласан  “Оюутны  санаачилгын төсөл”-д “Гэрлэн бүрхүүл”, “Карьер хөгжлийн төв”, “Be nice” төслүүд шалгарлаа. 
  • “Psychology_Тournament_2019” тэмцээнд оролцсон 13 багаас ур чадвар, мэдлэгээрээ манлайлж, ОТИС-ийн "Пентагон" баг 3-р байр эзэллээ.
2020
“Сэтгэл зүйн үйлчилгээний төв”-ийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхлэв
  • Оюуны өмчийн газар, Отгонтэнгэр Их Сургууль Монгол Улсад Технологи ба Инновацийг Дэмжих Төвүүдийн (TISC) үндэсний сүлжээ байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
  • Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл болон Эрх зүй мэргэжлийн хөтөлбөрүүд 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэв
  • Оюутны лигийн Сагсан бөмбөгийн тэмцээнд ОТИС-ийн “Шилүүснүүд” шигшээ багийн эрэгтэй тамирчид мөнгөн медаль, эмэгтэй тамирчид хүрэл медаль авав
2021
Чанарыг эрхэмлэж амжилт дагуулсан - 30 жил
  • Багш, гадаад хэл боловсрол (Англи хэл), Орчуулга, гадаад хэл (Хятад хэл) мэргэжлийн хөтөлбөрүүд  2 дахь удаагаа  магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авав.
  • ОТИС-ийн Профессорын багуудын судалгааны төсөлд 20 сая төгрөгийн нэг удаагийн суурь судалгааны зардал олгов.
  • “IT Лаборатори”, чөлөөт сонголттой уншлагын танхим, олон улсын жишигт нийцүүлэн Спорт заалаа шинэчлэв.
  • “Дээд боловсрол ба Тогтвортой хөгжил: онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага” ОУЭШХ зохион байгуулав.
  • ОТИС-ийн үе үеийн багш судлаач, суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн дээжис 3 боть хэвлүүлэв.
  • ОТИС-ийн Түүхт 30 жилийн ойн - Чанарыг эрхэмлэж амжилт дагуулсан - 30 жил  ном хэвлэгдсэн гарав.