ACBSP-н гишүүн сургуулиудын дунд 6 дахь жилдээ зохион байгуулж буй “THE  STUDENTS INSTANT CASE COMPETITION” ОУ-ын тэмцээнд  Отгонтэнгэр Их Сургуулийн баг амжилтаа бататган, дэд байранд шалгарлаа. 

 Тус оюутны кейс тэмцээн нь ирээдүйн удирдагчдын сэтгэлгээний цар хүрээ, үйл явцыг үнэлэх боломжийг олгодог ба эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн хэлэлцүүлгийн сэдвээс гадна, дэд сэдвүүдтэй аж. Технологийн сорилтоос илүүтэй манлайлал нь олон улсын бизнесийн удирдагчдын сорилт болох нь гарцаагүй бөгөөд дэлхийн дахинд бизнесийн удирдлагын сургуулиуд сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт оруулах хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байгаа.

Үүнтэй уялдуулан 6 дахь удаагийн тэмцээнийг "Social Impact of Business Education” сэдвээр зохион байгуулжээ.

 The Students Instant Case Competition 2022 тэмцээн нь 3 үе шаттай зохиогджээ. Нэгдүгээр шатанд “BUSINESS EDUCATION IMPACT ON BUSINESS ENVIRONMENT AND POLITICAL ENVIRONMENT” сэдвийн хүрээнд эсээ бичлэг, Хоёрдугаар шатанд видео бичлэг, Гуравдугаар шатанд цахимаар шууд илтгэл хэлэлцүүлэгт оролцсон юм.

Монгол Улсаа төлөөлөн амжилтай оролцож дэд байр эзэлсэн Отгонтэнгэр Их Сургуулийн Нягтлан Бодох Бүртгэл хөтөлбөрийн 4-р ангийн оюутан Б.Нэмүүцэцэг,  Бизнесийн Удирдлага хөтөлбөрийн 3-р ангийн оюутан Анита Паниграхи, Программ хангамж хөтөлбөрийн 2-р ангийн оюутан П.Эрдэнэбат нарт сургуулийн зүгээс "Амжилтын эзэн" тэтгэлгийг олгож, мөнгөн шагналаар шагналаа.

Оюутнуудыг удирдан чиглүүлсэн ЭЗБУС-ийн багш Ц.Энхтуяа, П.Эрдэнэчимэг багш нарт  цаашдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь амжилт хүсье.