Бүгд найрамдах Чех улсын Прага хотод зохион байгуулагдаж буй ACBSP-ийн 8-р бүсийн олон улсын хуралдаанд ОТИС-ийн ЭЗБУС-ийн захирал, “ОТИС-2030” клубыг үүсгэн байгуулагч, доктор Э.Ганбат“Student Based Brand Equity of University: Case of Economics and Business Universities in Mongolia” сэдэвт илтгэлээ хэлэлцүүллээ.
11 сарын 14-17-ны хооронд үргэлжлэх тус хурлын үеэр магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаатай холбооотой сургалт семинарууд явагдсан бөгөөд оролцогчид оюутан төвтэй сургалт, хиймэл оюун ухаан, технологид суурилсан сургалт зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавин, санал бодлоо хуваалцаж байна.