Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны санхүүжилттэй “Erasmus+ MONGWBL“ буюу Монгол улсын дээд боловсролын салбарт ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн ажлын байрны ур чадварыг давхар хөгжүүлэн, улмаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой Үндэсний хэмжээний төсөл өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.
Уг төсөл 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Европын 5 орны их сургуулиуд болон Монгол улсын 5 их сургууль, 4 байгууллага хамтран хэрэгжүүлэх юм. /Энд дарж үзнэ үү/
 
Үүнд:
  • Отгонтэнгэр Их Сургууль
  • Лион Их Сургууль 2
  • Берлиний Хууль, Эдийн Засгийн Их Сургууль
  • Брасовын Трансилванийн Их Сургууль
  • Македоны Их Сургууль
  • Боловсрол, Шинжлэх Ухааны яам
  • Төрийн банк
  • Голомт банк
  • Аялал жуулчлалын холбоо
  • Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
  • Хөдөө Аж Ахуйн Их сургууль
  • Дорнод Их Сургууль
  • Соёл Урлагийн Их Сургууль

 

Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль ажиллана.
Төслийн үр дүнд ажилд суурилсан сургалтыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийг боловсруулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, тус сургалтыг хэрэгжүүлэх загвар хөтөлбөрийг төслийн оролцогч байгууллагууд хамтран боловсруулах бөгөөд дээд боловсролын байгууллага, ажил олгогчдын нягт хамтын ажиллагааг улам сайжруулах замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх юм.