Монгол Улсад одоогийн байдлаар 600 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин эдгээр хуулийг судалж ойлгоход дөхөм болгох үүднээс ОТИС оюутан Т. Болор-Эрдэнэ ахлагчтай 6 залуус нэгдэн иргэдэд нэн хэрэгцээтэй зарим хуулийн агуулга, үзэл санааг комик зохиол хэлбэрээр сурталчилж эхэллээ.
Дээрх хуулиудыг сурталчилан таниулах зорилго бүхий контент цөөнгүй байдаг ч тэдгээр нь иргэдэд хялбар, ойлгомжтой байдлаар хүрдэггүйгээс гадна хэт их мэргэжлийн үг хэллэг агуулсан байдаг аж. Эндээс тулгуурлан санаа авсан гэдгээ “Зориг” сан, “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн хамтарсан “Оюун тэтгэлэгт хөтөлбөр”-ийн оюутнуудын “ХАУЛИ” багийнхан илэрхийлсэн юм.
Иргэдийн өдөр тутмын амьдралд үүсдэг хууль эрх зүйтэй холбоотой асуудлыг зохицуулдаг хуулийг судлах явцад төөрөгдөл, ойлголтын зөрүүтэй байдал бий болдог тул иргэдийн амьдралд зайлшгүй хэрэгтэй хөдөлмөрийн тухай хууль, гэр бүлийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, иргэний хуулийн зарим зүйл заалтыг комик хэлбэрт оруулан олон нийтийн сүлжээнд платформ үүсгэн таниулах зорилго бүхий контентийг долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригт “Лоло Хаули хоёр” пэйж, “loloandhauli” инстаграм хаягаар хүрэх тус комикын гол дүрүүд орчин цагийн залуусыг төлөөлсөн Лоло хэмээх эрэгтэй, Монгол оронд ховордсон ан амьтдын нэг Хаули нэртэй аргалаас бүрдэх аж.
Сонирхуулахад, Лоло бол LAW харин Хаули бол уйгаржин монгол бичгээр Хууль гэсэн үг юм.