2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Erasmus+ CBHE ( Capacity Building In Higher Education) буюу Дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх шинэ төслүүдийн танилцуулга уулзалт цахим хэлбэрээр боллоо.

Уулзалтыг нээж, Европын Холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн, элчин сайд эрхэмсэг ноён Траян Лауренцю Христеа үг хэлж нэгдсэн байдлаар шинэ төслүүдийг  танилцуулж байгааг сайшаалаа.

Энэхүү уулзалтын хүндэт зочин Европын комиссын Боловсрол, дуу дүрс бичлэг, соёлын албаны төсөл хариуцсан зөвлөх эрхэмсэг хатагтай Жиордана Бруно нэгдсэн уулзалтанд оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Монголын их дээд сургуулиудын гишүүнээр оролцож буй төслийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буй талаар онцлов. Мөн тэрээр анх удаа Erasmus+ CBHE зохицуулагчаар монгол улсаас анх удаа сонгогдсон Отгнонтэнгэр их сургуульд баяр хүргэж амжилт хүссэн юм.  

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нээлтийн хэлсэн үгэндээ

“Европын Холбооны санхүүжилттэй дээд  боловсролын чадавхийг бэхжүүлэх төсөл Монгол улсад анх 2015 онд 2 төсөлтэйгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2020 оны байдлаар Монголын их дээд сургуулиуд 23 төслийн гишүүнээр нэг төслийн зохицуулагчаар ажиллаж буй амжилтыг гарган ажиллаж буйг дурдахад таатай байна” гэж дурдаад Европын Холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн, элчин сайд эрхэмсэг ноён Траян Лауренцю Христеад Европын орнууд болон Монгол улс хоорондын дээд боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэрт талархаад төсөл хэрэгжүүлэгч нийт их дээд сургуулиудад амжилт хүсье гэлээ.

Вэбинар үйл ажиллагаанд дараах 9 шинэ төслүүдийн танилцуулга явагдлаа.

Үүнд:

  • “Work-based learning for higher education system in Mongolia towards better employability of university graduates/ MONGWBL” Эрасмус+ Төслийн менежер  Н.Хосбаяр (Ph.D), Отгонтэнгэр Их Сургууль;
  • "RecoAsia" Regional Cooperation in the field of recognition among Asian Countries”, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Э.Саруул, БМИҮЗ;
  • “Tackling the Climate change through Modernizing Environmental Engineering program” Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхмийн дэд профессор Т.Энхдөл, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, МУИС;
  • “Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools”, М.Одончимэг (Ph.D), Бизнесийн сургууль ХУИС;
  • “Capacity Building for Digital Health Monitoring and Care Systems in Asia” Хэрэглээний математикийн тэнхмийн дэд проф. M.Мэнд-Амар ,  Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, МУИС;  
  • “Training Masters in Ecosystem Services Management in Protected Areas /ECOSERVE” Экологийн тэнхмийн проф. Т. Байгаль-Амар, ХААИС;  
  • “Urban Resilience and Adaptation for India and Mongolia: curricula, capacity, ICT and stakeholder collaboration to support green & blue infrastructure and nature-based solutions”, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхмийн профессор O.Алтансүх, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, МУИС;
  • “TRAINING TEACHERS FOR INCLUSION IN MONGOLIA. Development of a modular course with online tutorials on the rights of learners with disabilities and establishment of 3 SEN counselling entrées” төслийн зохицуулагч, профессор Д.Одгэрэл, МУБИС;
  • “Graduates for Climate Change adapted water management” Биологийн тэнхмийн проф. Н.Сонинхишиг (Ph.D), Шинжлэх ухааны сургууль, МУИС

Энэхүү вебинарын үеэр Эрасмус+ төслүүдийг хэрэгжүүлэх явцад нийтлэг учирдаг асуудал болох НӨАТ-ийн татвартай холбоотой асуудлаар элчин сайд Траян Лауренцю Христеа мэдээлэл хийхдээ Монгол Улсын Сангийн яамтай байгуулсан гэрээний хүрээнд татварын асуудлыг зохицуулах болсон талаар мэдэгдэв. Энэхүү мэдээллийг хатагтай Жиордана Бруно талархан хүлээн аваад 9 төслүүдийн танилцуулгыг сонирхон сонссоноо илэрхийлээд дийлэнх төслүүдийн зорилго нь сургалтын хөтөлбөр боловсруулахад чиглэсэн онцлогтой байгааг дурдав.

Энэхүү вэбинарыг Erasmus+ Higher Education Reform Experts in Mongolia (HEREs) шинжээчдийн баг зохион байгуулсан бөгөөд энэхүү багийн гол зорилго нь Европын Холбооны санхүүжилттэй төслийн хүрээнд дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн мэдээллэр хангах, түгээн дэлгэрүүлэх замаар боловсролын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм.