Отгонтэнгэр их сургууль, EAP (English for Academic Purpose ) хөтөлбөрийг 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монголд тус хөтөлбөрийг хэрэгжүүлдэг 4 их сургуулийн нэг юм.
Өнгөрөгч өдөр тус хөтөлбөрийн тайлан хурлыг 2 дахь жилдээ түншлэгч Аптон байгууллагын холбогдох төлөөлөлтэй ОТИС-ийн захирал, доктор Н.Энхзаяа, Англи хэлний тэнхимийн эрхлэгч, доктор Н.Хосбаяр болон бусад эрдэмтэн багш нар цахимаар холбогдон ярилцлаа.
Хурлаар суралцагчдын семинарын хичээлийн бүрэн хамрагдалт, онлайн эх сурвалжуудын ашиглалт, бие даан ажиллах зэрэгт онцгой анхаарах тухай хэлэлцэж, мөн хөтөлбөрийн хэрэгжилт, оюутны сургалтын чанар, багшийн хөгжил, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцсон юм.
EAP хөтөлбөр нь онлайн номын сан, оюутны дасгал ажлын платформ, багшийн онлайн платформ гэх мэт онцлог, давуу талтай ба оюутнуудад зайнаас суралцахад нэн таатай нөхцлийг бий болгож байгаа аж.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд,
OXFORD – EAP /ENGLISH FOR ACADEMIC PURPOSES/ ГЭЖ ЮУ ВЭ?
Оксфордын EAP нь Англи хэл дээр үр дүнтэй сурах болон Академик чадварыг сайжруулах зорилготой. Англи хэлний чадвар, Академик чадвар, Шүүн тунгаах сэтгэлгээний чадваруудыг хамтад нь хөгжүүлэх оюутан төвтэй сургалт юм.
Тус хөтөлбөрт хамрагдсанаар оюутан та дараах чадваруудыг эзэмшинэ:
•Эрдэм шинжилгээний текстийг уншиж, ойлгох
•Лекц, илтгэл, ярилцлагыг ойлгож сонсох
•Төрөл бүрийн эссе бичих
•Сургалт семинар, зааварчилгаа, бүлгийн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцох
•Судалгаанд суурилсан танилцуулга хийх, илтгэл тавих
•Тэмдэглэл хөтлөх, бие даан суралцах чадвараа сайжруулах
•Шүүн тунгаах сэтгэлгээгээ хөгжүүлэх
•Дүрмийг Академик түвшинд ойлгож, ашиглах
•Академик үгсийн санг сурч, ашиглах гэх мэт.
ОXFORD EAP Сурах бичиг нь Их Дээд сургуульд суралцаж байгаа болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй оюутан, судлаач нарын Академик чадварыг хөгжүүлэхээр загварчлагдсан, Шинжлэх Ухааны баталгаажсан эх сурвалж, нэмэлт материал, эшлэлээр баяжигдсан Академик Англи хэлний цогц хөтөлбөр юм.