Отгонтэнгэр их сургуулийн Эрдмийн зөвлөл өнгөрөгч долоо хоногт хуралдлаа.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд:
  • 2021-2022 оны хичээлийн жилд судлаач багш нарын нийтийн хүртээл болгохоор төлөвлөж буй ном сурах бич“Дээд боловсрол ба Тогтовортой хөгжил: онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага” ОУЭШХурлын бэлтгэл ажил
  • Ойн арга хэмжээний хүрээнд бэлтгэгдэж буй багш судлаач, суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн дээжис 3 боть хэвлүүлэх ажлын явцыг хэлэлцлээ.
Мөн ОТИС-ийн Профессорын багуудын ирүүлсэн судалгааны төслийн саналуудыг хэлэлцэн дараах төслүүдэд нийт 20 сая төгрөгийн нэг удаагийн суурь судалгааны зардал олгохоор шийдвэрлэсэн юм.
 
1. “Европын холбоо ба Европын холбооны улсуудын улс төр, олон улсын хамтын ажиллагааны суурь судалгаа” Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд түшиглэсэн Б.Галиндэв /Ph.D/ ахлагчтай профессорын баг
2. “Монгол орны махны хэрэглээ, зах зээлийн судалгаа” Отгонтэнгэр их сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль түшиглэсэн М.Довууч /Ph.D/ ахлагчтай профессорын баг
3. ОТИС-ийн дотоод төсөл: “Агаарын тээврийн үйлчилгээний гарын авлага-Англи, Хятад, Солонгос, монгол хэлээр” Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн ДДАТҮ-ний тэнхимд түшиглэсэн Ц.Булган /Ph.D/ ахлагчтай профессорын баг
4. ОТИС-ийн дотоод төсөл: “Хэл шинжлэлийн нэр томьёоны тайлбар толь” Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд түшиглэсэн Н.Хосбаяр /Ph.D/ ахлагчтай профессорын баг
 
Түүнчлэн Дэд профессорын цол болзол шалгуураа хангасан ХЗС-ийн захирал, ЭЗ-ийн гишүүн, доктор Д.Эрдэнэчимэгт олгохоор боллоо.