Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2021 оны 12-р сарын 10 нд “ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ”, “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ” хамтран “СУДЛААЧ ОЮУТАН-2021” эрдэм шинжилгээний бага хурал эрх зүй, хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд дунд боллоо.
 

Нийт  6 их дээд сургуулийн 31 оюутан оролцсоноос 2-р шатны хэлэлцүүлэгт 9 оюутан шалгарсан юм. 

  • Отгонтэнгэр Их Сургуулийн Эрх зүйн 4г ангийн оюутан Б.Цэндийн “Хувийн нууц, хувийн мэдээллээ хамгаалуулах эрх, түүний хэрэгжилт” сэдэвт илтгэл “ТЭРГҮҮН” байр, мөнгөн шагнал, ном,
  • Шихихутаг Их Сургуулийн оюутан Б.Цэнгүүн, Ц Ишинноров нарын “Ковид 19 –ын дээд боловсролын салбар дахь хүний эрх” сэдэвт илтгэл “ДЭД” байр, ном, мөнгөн шагнал
  • Дотоод Хэргийн Их Сургууль 4 дүгээр дамжааны суралцагч Б.Даваахүү, Ууганбаяр нарын “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт ба хүний эрх” сэдэвт илтгэл “III” байр, ном, мөнгөн шагнал
  • Дотоод Хэргийн Их Сургууль ШШГА-ны сургуулийн 541-р дамжааны сонсогч Б.Халиуны “Хоригдлын хөдөлмөрлөх эрхийг хангахад анхаарах асуудал” сэдэвт илтгэл “ТУСГАЙ” байр эзлэж, номоор шагнагдав.

Мөн Отгонтэнгэр Их Сургуулийн ХЗС-ийн ЭЗ-н 1б ангийн оюутан Б.Халиунаа, Отгонтэнгэр Их Сургуулийн ХЗС-ийн ЭЗ-н ангийн оюутан Э.Амарзаяа, О.Гэрэлсүрэн, Дотоод Хэргийн Их Сургуулийн ЭЗНУ-ны сургуулийн 242-р дамжааны оюутан А.Нямгэрэл, Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн ЭЗ 4-р ангийн оюутан Ц.Номлуун, Глобал Удирдагч Их Сургуулийн ХЗС -ийн ЭЗ-н 2-р ангийн оюутан Э.Цэцэнбилэг, Э.Болортунгалаг нарт 2 дугаар шатанд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэнд баяр хүргэе.