2022/08/19
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд 800 туслах багш бэлтгэх хөтөлбөрт МУБИС-СӨБС, ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ, ГУРВАН ЭРДЭНЭ БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ сонгогдож, салбарын багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажилласан юм.Отгонтэнгэр их сургуулийн хувьд тус хөтөлбөрөөр “Чанартай боловсрол- Чадварлаг багш” уриан дор 300 туслах багшийг бэлтгэсэн бөгөөд сургалтад оролцогчид 18 кредитийн 12 төрлийн хичээлийг судалж, амжилттай төгсгөжээ.
Отгонтэнгэр их сургуулийн Багш, СӨНБ хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн бөгөөд “Цэцэрлэгийн туслах багш” сургалтын төгсөгчдийг Нийслэлийн Боловсролын газар -тай хамтран оршин суугаа хаягтай нь хамгийн ойр ажлын байранд хуваарилах, өөрсдийн хүсэлтээр ажлын байр олоход холбон зуучлах зэргээр хамтран ажилласан байна.
Энэхүү ажил нь БШУЯ-ны захиалгаар туслах багш нарыг бэлтгэсэн Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын салбарын хувьд анхны удаа төдийгүй багш бэлтгэх их дээд сургуулиас бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчнийг ажиллуулж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын салбарын ажилтнуудын мэдлэг, чадварт ахиц, үр дүн гарна гэж ажил олгогчид онцлон харж баяртай хүлээн авч байна.