Эрдэм шинжилгээ судалгааны ажлын цар хүрээг өргөтгөх, эрдэмтэн багш нарын тоог нэмэгдүүлэх нь их дээд сургуулиудын өмнө тавигдаж байгаа хамгийн чухал зорилтуудын нэг. 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Отгонтэнгэр Их сургууль өөрийн эрхэм зорилгодоо энэхүү асуудлыг тусгаж өгсөн бөгөөд багш нарыгаа эрдэмжүүлэх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Өнөөдөр Отгонтэнгэр Их сургуулийн эрдмийн зөвлөл хуралдсан бөгөөд 2018-2022 оны эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх хөтөлбөр болон ОТИС-ын сургалт, судалгааны ажлын стандартаа баталсан юм.

Хурлыг ОТИС-ийн эрдмийн зөвлөлийн дарга доктор Н.Энхзаяа даргалж зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Сүүлийн жилүүдэд тус сургуулийн  эрдмийн зэрэг хамгаалж байгаа багш нарын тоо өссөн, судалгаа шинжилгээний ажил шинэ түвшинд хүрсэнтэй холбогдуулан эрдмийн зөвлөлийг шинээр батлах шаардлагатай гэж үзэн 100 хувийн саналаар эрдмийн зөвлөл шинэчлэгдэн батлагдлаа.

Эрдмийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд:

Эрдмийн зөвлөлийн дарга Н.Энхзаяа

ОТИС-ийн Ректор, УЗ-ийн гишүүн, Эрдмийн зөвлөлийн дарга, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)

Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Одгэрэл

ОТИС-ийн УЗ-ийн гишүүн, ХС-ийн захирал, улс төр судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор

Эрдмийн зөвлөлийн гишүүд Д.Оюунхорол

УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат багш, боловсрол судлалын ухааны доктор (Ph.D),  профессор

Д.Дорлигсүрэн

ОТИС-ийн УЗ-ийн дарга, Монгол Улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор

Гү.Жаргалсайхан

ОТИС-ийн УЗ-ийн гишүүн, ОТИС-ийн гадаад харилцааны албаны дарга, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), дэд профессор

Л.Баасан

ОТИС-ийн УЗ-ийн гишүүн, Монгол Улсын гавьяат багш, хуульзүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

Ж.Амарсанаа

ОТИС-ийн ХЗС-ийн зөвлөх профессор, ШУА-ийн академич, Монгол Улсын гавьяат хуульч, хуульзүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), проф.

Д.Чимэг

Монгол Улсын гавъяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, проф.

Л.Жамц

Монгол Улсын гавьяат багш, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

Б.Галиндэв

ОТИС-ийн УЗ-ийн гишүүн, СЗТэнхмийн багш, Монгол Улсын гавьяат багш, философийн ухааны  (Ph.D) доктор, профессор

Л.Норовсүрэн

ОТИС-ийн СЗТэнхмийн зөвлөх профессор, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлзүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), проф.

Д.Орломхорол

ОТИС-ийн ХС-ийн зөвлөх профессор, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), дэд профессор

Э.Номин

ОТИС-ийн ХС-ийн ГХАТҮТэнхмийн эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), дэд профессор

С.Одхүү

ОТИС-ийн ХС-ийн СХССТэнхмийн эрхлэгч философийн ухааны доктор (Ph.D), дэд профессор

            Ч.Соёлмаа

ОТИС-ийн ХС-ийн ГХАТҮТэнхмийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), дэд профессор

Х.Энхтуяа

ОТИС-ийн ХС-ийн СЗОУХТэнхмийн эрхлэгч, сэтгүүлзүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор

М.Сувд

ОТИС-ийн ХЗС-ийн ХЭЗТэнхмийн эрхлэгч, хуульзүйн ухааны доктор (Ph.D)

Га.Жаргалсайхан

ОТИС-ийн СЗТэнхмийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)

М.Довууч

ОТИС-ийн ЭЗБУС-ийн БМТэнхмийн багш, бизнесийн удирдлагын доктор (Ph.D), дэд профессор

 

Эрдмийн зөвлөлд шинээр томилогдсон багш, доктор Э.Номин, С.Одхүү, Ч.Соёлмаа, Х.Энхтуяа, Б.Одгэрэл, М.Сувд, Га.Жаргалсайхан, М.Довууч нартаа болон нийт эрдмийн зөвлөлийн гишүүддээ сургалт судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.