Отгонтэнгэр Их Сургууль олон улсын эрдэм шинжилгээний бичгийн ISSN:2415-749Х эрх бүхий, гадаад, дотоодын нэртэй судлаачдаас бүрдсэн хянан магадалгаатай, ШУА-ийн ШУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хүлээн зөвшөөрсөн дотоодын Эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад багтсан "ОТГОНТЭНГЭР эрдэм шинжилгээний бичиг”-ийн 15 дахь боть 2023 оны дугаартаа эрдэмтэн, судлаачдын хүмүүнлэг, хууль, эдийн засаг бизнесийн чиглэлээр бичсэн судалгааны өгүүллийг хүлээн авч байна.
Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага:
Бичвэрт тавигдах шаардлага:
2. Эшлэл, ном зүйг АРА стандартын дагуу хийнэ.
3. Бүтэл нь А4 хэмжээтэй, 6-10 хуудас, бичвэрийн үсгийн фонт Arial, 12pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1.0 \single\, баруун зүүн талаасаа зэрэгцсэн \justify\ байх
4. Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй 10pt үсгийн хэмжээтэй бичигдсэн байх ба дугаар, нэрийг бичмэлээр \italic\, хуудасны баруун талд \align rite\ шахаж бичнэ. Зураг, диаграмм jpeg өргөтгөлтэй байна.
Өгүүлэл хүлээн авах хугацаа:
2023 оны 2 сарын 2-ны өдрөөс 3 дугаар сарын 31 хүртэл Отгонтэнгэр Их Сургуулийн Эрдэм шинжилгээ судалгааны төвийн researchworks@otgontenger.edu.mn хаягаар хүлээн авна.
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ТӨВ