Зураг татах линк: http://shorturl.at/mEFGL

Англи хэлний "Их сорилго-2023" дүн линк:http://shorturl.at/gmHV5

Нийгмийн тухай мэдлэг "Их сорилго-2023" дүн линк: http://shorturl.at/cghjP

Отгонтэнгэр их сургууль орон нутгийн багш, сурагчдыг чадваржуулах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх “Хамтдаа хөгжье”  үндэсний аяныг санаачлан ажиллаж байна. Энэ хүрээнд 4 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод тус аяныг сургалт, ЭЕШ-ын их сорилго, оюутан залуусын урлагийн тоглолтоор үргэлжлүүлжээ.

Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын болон сумдын төрийн албан хаагчид, Арвайхээр сумын баг болон ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад зориулсан танхимын  багц сургалтыг Отгонтэнгэр их сургуулийн эрдэмтэн багш нар зохион байгуулсан бөгөөд цаашид аймгийн боловсон хүчнийг чадваржуулах, ахисан шатны сургалт-судалгааны үр дүнг хэрэглээнд оруулах, хот-хөдөөгийн хөгжлийн төлөөх хамтарсан төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажил хийж хэрэгжүүлэх, багшийн мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, оюутнуудыг аймаг орон нутаг дахь ажлын байранд чадваржуулах чиглэлээр хамтран ажиллах аж.

Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Арвайхээр хотын засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан ЕБС-ийн сурагчдын төгсөх ангийнхан дунд зохион байгуулсан Англи хэл, Нийгэм хичээлийн "Их Сорилго-2023" шалгалтад тэргүүлсэн сурагчдын шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 4 сарын 12 өдөр аймгийн хөгжимт драмын театрт болж, ОТИС-ийн "Light" амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлийн дээжээсээ сурагчдад толилууллаа.  

Англи хэл, Нийгэм хичээлийн "Их Сорилго-2023" дараах сурагчид шилдгээр шалгарчээ.  
 
Нийгэм: 
Тэргүүн байр: 2-р сургууль 12б ангийн сурагч Э.Эрдэнэсолонго 
2-р байр Мэргэд сургуулийн 12 а ангийн сурагч М.Тэмүүлэн 
3-р байр Мэргэд сургуулийн 12 а ангийн сурагч Т.Налжирмаа 
Тусгай байр: 5-р сургууль 12 б ангийн сурагч М.Халиунаа 
Англи хэл: 
1р байр: Мэргэд сургуулийн  12-р ангийн сурагч Э.Бүрэнжаргал
2р байр: Мэргэд сургуулийн  12-р ангийн сурагч М.Уянга-Эрдэнэ
3р байр: 1р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Сэлэнгэ  
Тусгай байр:Тэмүүлэл Эрдэм сургуулийн 12-р ангийн сурагч  А.Мөнхтамир