НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон Отгонтэнгэр Их Сургуулийн дэд захирал Ж. Золбаяр нар уулзан хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар:
- ОТИС-ийн багш, судлаач нартай хамтран өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутрал, эцэг эх, асран хамгаалагчдын хүмүүжүүлэх хэв маяг, арга барилыг судлах, судалгааны үр дүнд төсөл хөтөлбөр боловсруулах.
- Оюутнуудыг НҮБ-ын хүүхдийн хөгжлийн сангийн үйл ажиллагаатай танилцуулах.
- Сайн дурын үйл ажиллагаануудад оюутнуудыг хамруулах.
- Оюутнуудыг ажлын байранд суурилсан сургалтад хамруулах гэх мэт олон асуудлаар хамтран ажиллах боломжтойг дурдлаа.