Сэтгүүлийн нэр: ОТГОНТЭНГЭР эрдэм шинжилгээний бичиг
Сэтгүүлийн дугаар: ISSN: 2415-749X
ХЯНАН МАГАДАЛГАА: ШУА-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 2 сарын 27-ны өдрийн А/14 тоот тушаалын хавсралтаар дотоодын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад орсноор хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд баталгаажсан.
ΧΑΜΡΑΧ ΧΥРЭЭ:
Эрдэмтэн багш, судлаач та бүхнийг ШУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн ОТГОНТЭНГЭР эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2024 оны 16 дахь дугаарт Хүмүүнлэг, Хууль эрх зүй, Эдийн засаг бизнесийн чиглэлээрх судалгааны үр дүнгээ нийтлүүлэхийг урьж байна.
СУДАЛГААНЫ АЖИЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
Асуудлыг онол, практикийн талаас судлан боловсруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт санаа, шинэ мэдлэгийг агуулсан
Илэрхийллийн логик уялдаа, дэс дараалал тодорхой
Дэвшүүлсэн санал зөвлөмж, дүгнэлт нь оновчтой
Бусад эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдээгүй байх
БИЧВЭРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Судалгааны бүтээлийн бүтэц, шаардлага
Өгүүллийн нэрийг тод/bold/, томоор /UPPERCASE/ монгол, англиар бичих
Зохиогчийн овог нэр/овгийн эхний үсэг/-ийг өгүүллийн нэрийн дор баруун талд шахан бичиж /align rite/ харьяа байгууллага, зэрэг, цолыг хөлийн бичиглэл /insert footnote/-д оруулах
Хураангуйг англи хэлээр 200 хүртэлх үгэнд багтааж бичих
Түлхүүр үг 8-аас ихгүй нэр үг, нэрлэхийн тийн ялгал дээр, англи хэлээр хадаж орчуулсан байх
Оршил /судалж авч үзэж байгаа асуудлын мен чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогууд, дэвшүүлж буй асуудал/
Үндсэн хэсэг /онол, арга зүй, судалгаа, үр дүн/
Дүгнэлт, санал зөвлөмж
2. Эшлэл, ном зүйг АРА стандартын дагуу хийнэ.
3. Өгүүлэл нь А4 хэмжээтэй, 6-12 хуудас, бичвэрийн үсгийн фонт Arial, 12pt үсгийн хэмжээтэй, мер хоорондын зай 1.0 /single/, баруун зүүн талаасаа зэрэгцсэн /justify/ байх
4. Зураг, хүснэгт, диаграмм нь бүгд дугаартай, нэртэй 10pt үсгийн хэмжээтэй бичсэн байх ба дугаар, нэрийг бичмэлээр /italic/, хуудасны баруун талд /align rite/ шахаж бичнэ. Фото зураг ЈЕPG өргөтгөлтэй байна.
Өгүүлэл хүлээн авах хугацаа:
2024 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл
Цахим шуудан:journal@otgontenger.edu.mn
Зохион байгуулагч: Отгонтэнгэр их сургуулийн Эрдэм шинжилгээ судалгааны төв