Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Л.Баасан ахлагчтай Б.Мөнхзаяа, Б.Ургамалцэцэг нарын бүрэлдэхүүнтэй профессорын суурь судалгааны багийн хэрэгжүүлж буй "ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад эрх зүйн анхан шатны боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага" сэдэвт төслийн хүрээнд 21-н аймаг, 9-н дүүргийн ЕБС-ийн нийгмийн ухааны багш нарын дунд зохион байгуулж, шилдэгүүдээ шалгарууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны танилцуулгаас үзвэл сүүлийн жилүүдэд буюу 2019-2022 оны эхний 11-н сарын байдлаар өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд дурдвал 2019 онд 1068, 2020 онд 814, 2021 онд 733, 2022 оны 11 сарын байдлаар 1203 гэмт хэрэг үйлдэгдсэн байх ба он тус бүрээр эдгээр субъектүүдийн үйлдсэн байна.
Иймээс бидний ирээдүй хойч үе болсон өсвөр насны хүүхддүүдийг аливаа гэмт хэргийн хохирогч, холбогдогч, түүнчлэн эрүүгийн эрх зүйн харилцаанаас гадна иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо мөн адил өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, зөрчихөөс урьдчилан сэргийлэх үүднээс ахлах ангийн сурагчдад эрх зүйн анхан шатны боловсролыг тэдэнд орж буй хичээлийн буюу боловсролын сургалтын хөтөлбөрт хэрхэн тусгасан, түүний үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид сайжруулах арга зам зэргийг тодорхойлох зайлшгүй хэрэгцээ шаардлага бидэнд үүсээд байгаа юм.
ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭЭ ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ