Эрхэм хүндэт судлаач, багш, эрдэмтэн та бүхнийг “Нийгэм эдийн засгийн тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам-2025” сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.

 

Нэг. Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго

Нийгэм эдийн засгийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх арга замуудыг санал болгох, урт хугацааны тогтвортой хөгжилд хүрэх боломжийг эрэлхийлэх, онол практикийн ач холбогдол бүхий үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, харилцан санал туршлага солилцох, эрдэм шинжилгээ судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх,  судлаачдын судалгааны ажлыг дэмжих, сурталчлахад оршино.

Хоёр. Сэдвийн хамрах хүрээ

А. Шинжлэх ухаан

  • Байгалийн шинжлэх ухаан                     
  • Инженерчлэл болон технологийн шинжлэх ухаан               
  • Анагаах ухаан болон эрүүл мэндийн шинжлэх ухаан
  • Хөдөө аж ахуйн болон мал эмнэлгийн шинжлэх ухаан
  • Нийгмийн шинжлэх ухаан                       
  • Хүмүүнлэг болон урлагийн шинжлэх ухаан   
  • Эдийн засаг болон бизнесийн удирдлагын шинжлэх ухаан
  • Эрх зүйн шинжлэх ухаан

Б. Салбарын бодлого хөгжлийн асуудлууд

  • Тогтвортой хөгжил болон бүсчилсэн хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлууд
  • Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал
  • Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудал
  • Монгол Улсын нийгэм хүмүүнлэгийн салбарт тулгамдаж буй асуудал
  • Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал
  • Санхүүгийн зах зээлийн хөгжил, тулгамдаж буй асуудал
  • Аж үйлдвэрийн салбарын хөгжил, тулгамдаж буй асуудал
  • Уул уурхайн салбарын хөгжил, тулгамдаж буй асуудал
  • Аялал жуулчлалын салбарын хөгжил, тулгамдаж буй асуудал
  • Мэдээллийн технологи хиймэл оюун ухааны хөгжлийн асуудлууд
  • Тээвэр, харилцаа холбооны салбарын хөгжил, тулгамдаж асуудал
  • Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн асуудлууд

Гурав. Ерөнхий шаардлага

3.1 Бүтээлийн агуулгад тавигдах ерөнхий шаардлага

  • Улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, оюуны амьдралын тулгамдсан тодорхой асуудлыг хөндсөн, бодит мэдээлэл
  • Баталгаат эх үүсвэр бүхий эшлэл авсан байх
  • Шинжлэх ухааны онолын үндэслэлтэй, олон талт сэтгэлгээгээр хандсан байх
  • Практик ач холбогдолтой, оновчтой санал дэвшүүлсэн байх
  • Бусдын ажлыг хуулбарлаагүй байх
  • Судалгааны ажлын нүүр хуудсанд судлаачийн нэр, холбоо барих утасны дугаар, цахим шуудан, албан байгууллагын нэр, судалгааны ажлын нэр, он сарыг бичих

3.2  Оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага

  • Их дээд сургуулийн багш, судлаачид, төрийн ба төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн судлаачид, докторант, магистрантууд
  • Багаар оролцох боломжтой.

3.3 Ажлын бүтэц, бичвэрт тавигдах шаардлага

Эмхэтгэлд хэвлэх илтгэл дараах шаардлагуудыг хангасан байна (APA загварт тулгуурлан бичих).

А. Эрдэм шинжилгээний илтгэл нь дараах бүтэцтэй байна.

  • Илтгэлийн сэдэв
  • Илтгэгчийн овог нэр, эрдмийн зэрэг цол, харьяалагдах байгууллага, албан тушаал, цахим шуудангийн хаяг, он
  • Хураангуй
  • Түлхүүр үг
  • Удиртгал
  • Үндсэн хэсэг (онол, судалгааны арга зүй, судалгаа)
  • Дүгнэлт
  • Дэвшүүлсэн санал
  • Ашигласан материалын жагсаалт
  • Хавсралт

Б. Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага

  • Илтгэлийн эхийг Microsoft Office Word программын Arial Font-ooр үсгийн хэмжээ 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1,15 хэмжээтэй, “*.doc”, “*,docx”  өргөтгөлтэй Unicode ашиглан бичсэн файл байна.
  • А4 хэмжээтэй цаасны дээр, доороос нь 2.0 см, зүүнээс 3.0 см, баруунаас 2.0 см тус тус зайтай 6-10 нүүр хуудас байна.
  • Ерөнхий гарчиг 14pt хэмжээтэй uppercase, bold форматтай байна.
  • Бүх дэд гарчгууд мөрний зүүн талд зэрэгцэх ба bold үсгээр бичнэ.
  • Математик томьёоллыг Equation хэрэгслээр 12pt, bold, italic форматаар бичнэ.
  • Зураг, хүснэгт бүгд дугаар, нэртэй байх ба 10pt, bold форматтай хуудасны голд байрласан байна.
  • Хүснэгтийн дугаарыг баруун дээд хэсэгт, нэрийг түүний дээд хэсэгт голлуулан байрлуулна.
  • Зураг бүдүүвчийн нэр, тайлбарыг доод хэсэгт голлуулан байрлуулна.
  • Тайлбар зүүлт ашигласан байна.
  • Үг үсгийн болон утгын алдаагүй байх.

Дөрөв. Хурлын зохион байгуулалт

4.1 Нэгдүгээр шат: Бүтээлийг файл хэлбэрээр 2025.04.16-ны дотор хүлээн авч, дүгнэж, дараагийн шатанд шалгарсан оролцогчдод мэдэгдэнэ.

4.2 Хоёрдугаар шат: Эхний шатанд шалгарсан судалгааны ажлуудыг 2025 оны 04 сарын 24-нд хэлэлцүүлнэ.

4.3 Хурал нийгэм эдийн засаг болон хууль эрх зүй гэсэн хоёр салбар хуралдаантайгаар явагдана.

4.3 Шалгарсан илтгэлийг хэлэлцүүлэх:

  • Илтгэлийг Power point программыг ашиглан бэлтгэнэ.
  • Илтгэлийг 10 минутад багтаан хэлэлцүүлнэ.

Тав. Материал хүлээн авах

Бүтээлийн цахим хэлбэрийг (*Ms-Word болон MS-Powerpoint файлын хамт) 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 17 цаг хүртэл journal@otgontenger.edu.mn  хаягаар хүлээн авна.

Судалгааны бүтээлийг цахим шуудангаар ирүүлэхдээ оролцогчийн мэдээлэл (нэр, зэрэг цол, утас, цахим шуудан), сургуулийн болон байгууллагын нэр болон судалгааны бүтээлийн нэрийг тодорхой бичиж илгээхийг анхаарна уу.

 

Баянзүрх дүүрэг, Жуковын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Отгонтэнгэр Их Сургууль-Хууль Эдийн Засгийн Сургууль, Дэмжигч байгууллага IT park

Мэдээллийг 96663387, 80031070 утсаар лавлана уу.

 

Хүндэтгэсэн: Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль Эдийн Засгийн Сургууль