2022/05/28
Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд "Европын өдөрлөг"-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг нарын албаны хүмүүс уригдан оролцсон юм.
Өдөрлөгийг нээж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз “Монголчуудын хувьтай хүн хурнаар гэдэгчлэн бороотой өдөр бид “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өнөөдөр Европын холбооны гишүүн орнууд, боловсрол, соёлын байгууллагууд 70 асарт Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тухайн улсыг төлөөлөх бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа. Өдөрлөгийн үеэр Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд паспорт олгох бөгөөд бусад асраар зочлон тамга даруулан, “Европоор аялсан аяллынхаа” төгсгөлд бяцхан гарын бэлэг авах юм” хэмээв.
Европын холбооны өдөрлөгт нийтдээ 70 орчим байгууллага, төсөл хөтөлбөр оролцсон бөгөөд Европын холбооны санхүүжилттай Erasmus+MONGWBL төсөл тус үйл ажиллагаандоролцож төслийн талаарх мэдээллээ олон нийтэд хүргэлээ. Тус төсөл нь Их дээд сургуулийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх (MONGWBL) зорилготой юм.
Хамтрагч байгууллагаар