Отгонтэнгэр их сургуулийн эрдмийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр буюу 2022.06.07 өдөр хуралдлаа. Тус хурал цахимаар зохион байгуулагдсан ба хурлаар
Мөн “ОТИС-ийн Судалгааны ёс зүйн дүрэм” , “ОТИС-ийн Оюуны өмчийн бодлого” зэрэг бичиг баримтуудыг хэлэлцэж санал тусган сайжруулж ирэх хичээлийн жилээс мөрдөн ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгалаа
Отгонтэнгэр их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шинэ шатанд гаргах бодлого төлөвлөлт, олон улсын хамтрагч байгууллагуудын дэвшүүлсэн санал санаачилгыг үндэслэн олон улсын судалгааны хүрээлэн байгуулж ажиллах асуудлыг мөн хэлэлцэж эрдмийн зөвлөлөөр дэмжсэн байна.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарт эрдмийн цол олгох журмын дагуу хоёр багшийн нэр дэвшүүлсэн болзол гүйцэтгэлийг хэлэлцэн МУ-ын гавьяат багш, Доктор С.Одхүүд ОТИС-ийн Профессор, Хууль зүйн ухааны доктор, ХЭҮК гишүүн Доктор Д.Сүнжидэд ОТИС-ийн дэд профессорын цол олгохоор шийдвэрлэжээ. Профессор С.Одхүү, Дэд профессор Д.Сүнжид нарт баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.