2023/02/07
 
2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн блокчейн технологид суурилан дээд боловсролын диплом баталгаажуулахаар БШУЯ-аас тусгасан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Отгонтэнгэр их сургууль, "Корекс" ХХК хоёрын хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, боловсролын баримт бичгийг блокчэйнд байршуулахаар боллоо.
Блокчэйн технологи ашиглан, боловсролын баримт бичгийг баталгаажуулснаар дипломыг цаасан болон цахим хэлбэрээр хадгалах, ашиглах боломж бүрдэж тус сургуулийн төгсөгчид төгсөлтийн бичиг баримтаа дотоод, гадаадад нотлох шаардлагагүй болно.