Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооноос ангийн дарга нарын дунд зохион байгуулдаг уламжлалт уулзалтаараа энэ жилийг "ДАРХЛААГАА ДЭМЖИЦГЭЭЕ" уриан дор явуулах болсноо зарласан юм.
Чуулганаар оюутны зөвлөлийн гишүүн болсны давуу тал, сургуулийн орчин, сургалтын үйл явц, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг өрнөж, санал бодлоо хуваалцсан юм. Уулзалтын төгсгөлд нийт ангийн дарга нар ОТИС-ийн ОХ-той хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, оюутны холбооноос энэ сарын сүүлээр Fuckup night буюу өөрийн бүтэлгүйтэл,амжилтын түүхээс хуваалцах арга хэмжээ болох аж.