Өнөөдөр буюу 2017 оны 9 сарын 17-нд Отгонтэнгэр их сургууль, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг “Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжил”-ийн газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичигт “Залуучуудын хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутны тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлт, эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулах, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлүүдийг тусгаж өгсөн байна.
Хамтын ажиллагааны санамж бичигт ОТИС-ийн ректор /Ph.D/ Н.Энхзаяа, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун гарын үсэг зурж, “Цаашид явагдах үйл ажиллагаа амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байгаа” гэдэгт гэрээ байгуулагч талууд илэрхийллээ. Мөн үйл ажиллагааны үеэр оюутан залууст дутагдаж буй судалгаанд суурилсан ажил, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцсэн юм.