Нийслэлийн боловсролын газар, Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөл, Отгонтэнгэр Их сургууль, Карьер хөгжлийн төв хамтран “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАД 2018” зохион байгуулагдлаа.
Тэргүүн байранд шалгарсан сурагчидад Отгонтэнгэр Их Сургуулиас 20 сая төгрөгийн тэтгэлгийг олголоо. Үүнд:
1. Олипиадын тэргүүн байранд шалгарсан 11-р ангийн 10 сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд ОТИС-ийн хамтарсан хөтөлбөрүүдээс бусад хөтөлбөрөөс сонгон тухайн хичээлийн жилд 1.000.000 төгрөгийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрх,
2. Олимпиадын тэргүүн байранд шалгарсан 8-р ангийн 10 сурагчид Отгонтэнгэр Их Сургуулийн "SUMMIT" ахлах сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах эрх тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 1.000.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхийг тус тус олгож байна.


Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ