Отгонтэнгэр Их сургууль чанарын үнэлгээний ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэх гэж байгаатай уялдан багш, ажилтануудад сургалт зохион байгууллаа. Энэхүү стандартыг нэвтрүүлэх “Чанарын үнэлгээний баг” жил гаруйн хугацаанд төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд чанарын менежментийн тогтолцооны гарын авлага гаргаад байна.
Дээд боловсролын байгууллага сургалтын хөтөлбөрт тавигдах үндэсний стандартыг мөрдөн ажиллахын зэрэгцээ боловсролын үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэж, хэрэглэгчдийг татан, үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилготой ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэнээр дотооддоо төдийгүй гадаад улс орнуудад бүрэн хүлээн зөвшөөрөгдөх юм. Cургалтанд хамрагдсан багш ажилтанууд энэхүү стандарт болон гарын авлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо.