Монголын багш нарын холбоо, Монголын их дээд сургуулиудын консорциумаас хамтран зохион байгуулсан “Ардын багш-Есөн эрдэнэ” арга хэмжээ амралтын өдрүүдэд Чингис зочид буудалд болж өнгөрлөө.
Монголын боловсролын салбарын шилдгүүдийг тодруулдаг бөгөөд Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн багш доктор (Ph.D) профессор Сандуйжавын Одхүү хувийн их дээд сургуулиудаас “Монголын боловсролын шилдэг эрдэмтэн” хүндэт өргөмжлөлийн эзэн боллоо.
Тус номинацид олон эрдэмтэн өрсөлдсөнөөс ажилласан жилийн туршлага, эрдэм шинжилгээний бүтээлүүд, гаргасан амжилт зэргийг харгалзан үзэж шалгаруулсан байна.
С.Одхүү багшийнхаа цаашдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.