Library

Отгонтэнгэр ИС 100 хүний суудалтай хоёр уншлагын танхим, 45000 гаруй номын фонд бүхий хоёр ч номын сантай. Дээрээс нь сургуулийн эрдэмтэн багш нарын гаргасан, үндэсний хэмжээнд эрэлттэй байдаг судалгааны бүтээл, ном сурах бичгийг хүртээмжтэйгээр унших боломжтой нь тус номын сангийн бас нэг давуу тал юм. Мөн Монголын Номын Сангуудын Консорциум (МНСК)-д гишүүнээр элссэн учраас оюутнууд цахим номын сангууд дахь нээлттэй мэдээллийн сангаас хүссэн мэдээллээ авч ашиглаж болно.

Timetable
Attention: During the exam period, library will be open from 10:00 - 16:00 on Saturdays
Mon - Friday | 08:00 - 19:00
Saturday | 10:00 - 16:00
Sunday | Closed
DOAJ - The Directory of Open Access Journals

DOAJ нь нээлттэй мэдээлэл бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг шинжлэх ухааны салбаруудаар болон бусад төрлөөр индекслэгдсэн үнэ төлбөргүйгээр үзэж болох систем. Тус системд 129 орны 9,515 сэтгүүлүүдээс 2,448,858 эрдэм шинжилгээний өгүүлэл үзэх боломжтой. Байнга шинэчлэгдэж байдаг.

DOAB - Directory of Open Access books

DOAB нь нээлттэй мэдээлэл лицензийн хүрээнд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний номуудыг хайх боломжтой систем бөгөөд одоогоор 169 хэвлэн нийтлэгчдийн 5955 номнууд индэкслэгдэж бүрэн эхээр үзэх боломжтой вэб холбоосууд хийгдсэн байгаа. Африк, Ази, Карибын тэнгис, Төв Америк, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Австрали зэрэг дэлхийн аль ч өнцөг булан бүрээс хэрэглэгчид ашиглах боломжтой.

OpenDOAR - Directory of Open Access Repositories

OpenDOAR нь олон улсын судалгааны болон их дээд сургуулиудын нээлттэй мэдээллийн хадгалалт(героsitory)-ын 3314 гаруй төрөлжсөн мэдээллийн сангуудаас хэрэглэгчид үнэ төлбөргүйгээр судалгаа болон сургалт нь хэрэгцээтэй эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, статистик, програм хангамж, патент зэрэг бүхий л төрлийн мэдээллийг хайж, өөрдсийн хэрэгцээнд ашиглах боломжтой.

MongoliaJOL - Mongolia Journals Online

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, олон улсын INASP байгууллагын дэмжлэгээр Монгол улсад хэвлэгдэн гарч байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг дэмжих онлайн систем бөгөөд Монгол, Англи хэлээр хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой.

ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ОНОЛ, АРГА ЗҮЙН АСУУДАЛ

( Л.Банзрагч 2017он )

Энэхүү бүтээл нь гэрээний эрх зүйн орчин үеийн онол - арга зүйн асуудлыг эрх зүйн хэм хэмжээний болон хууль зүйн практик хэрэглээний үүднээс гаргаж тавьснаараа онцлог бөгөөд онол - практикийн ач холбогдолтой бүтээл болжээ.

Read more

ХУВИЙН ЭРХ ЗҮЙ

( Очи Ай Сэйчи 2017он )

Тус номын гол үзэл баримтлал нь компанийн эрх зүйн үндсэн ойлголт, тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг аль болох хялбараар тайлбарлахад оршино. Өөрөөр хэлбэл, компанийн эрх зүйн хэм хэмжээ тус бүрийг нэг бүрчлэн тайлбарлах бус, компанийн эрх зүй ямар үзэл санаанд үндэслэсэн тогтолцоо болохыг задлан шинжлэх явдал юм. Тийм ч учраас кампанийн эрх зүйн нарийн төвөгтэй, тусгай судлагдахууныг бус, түүний үндсэн суурь ойлголтыг тайлбарлахад голлон анхаарчээ.

Read more

ХУВИЙН ЭРХ ЗҮЙ

( С. Должин 2017 )

Дэлхий дахиныг хамарсан глобалчлал, мэдээлэл технологийн салбарын үсрэнгүй хувьсгал, зах зээлийн эдийн засгийн харилцааны улс хоорондын хамааралт байдлын харьцаа зэрэг нь амьдарч буй цаг үe XXI зууны эхэн үеийн Хувийн эрх зүйн сэтгэлгээний орчин үеийн чиг хандлагыг анхааран судлахыг зүй шаардаж байна. Эрх зүйн сэтгэлгээний жам ёсны болон позитив эрх зүйн өмнөх  уламжлалт сэтгэлгээ эдүгээ үеэ өнгөрөөж байгааг хүлээн зөвшөөрч позитивист чиглэлийг хүлээн зөвшөөрсөн модернизмын урсгалууд гарч ирсэн нь Хувийн эрх зүйн сэтгэлгээний нөлөө үзүүлж байна.

Read more

АНУ-ын ДЭЭД ШҮҮХИЙН ШИЛДЭГ ШИЙДВЭРИЙН ЦУВРАЛ

( Д. Баяр 2016 )

Энэхүү бүтээлээр АНУ-ын Дээд шүүхээс гаргасан, түүхийг өөрчилсөн шилдэг ийдвэрийг цуврал болгон гаргах гэж байна. Энэ цуврал нь шилдэг шийдвэрээс гадна тухайн хэрэг маргаан хэрхэн шүүхэд ирсэн, хэрэг маргааныг шийдвэрлэх үеийн улс төр, хууль-эрх зүйн орчин, нийгмийн нөхцөл байдал болон шийдвэр гарснаас хойшхи өөрчлөлт зэргийг бүхэлд нь цогц байдлаар тусгажээ.

Read more

ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ЕРӨНХИЙ АНГИ

( П.Одгэрэл 2016он )

Захиргааны эрх зүйн ерөнхий ангийн сурах бичгийн эхний хэвлэлт 2004 он, 2 дахь хэвлэлт 2008 онд гараад багагүй хугацаа өнгөрч, энэ хооронд захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, захиргааны эктын нэмэлт зохицуулалт, бичгийн хэлбэр, сонгох боломж, захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах, шийдвэр гаргах ажиллагааг дахин хийх, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт төлөвлөлт, шийдвэр гүйцэтгэл, эрх зүйн хамгаалалт гээд бүгд шинэчлэгдсэн бөгөөд уг номонд захиргааны эрх зүйн эдгээр суурь ойлголтуудыг тус бүрд нь болон харилцан уялдааг гаргах замаар орчин үеийн захиаргааны эрх зүйн суурь тогтолцоог тайлбарлан системтэй мэдлэг өгөхийг зорьжээ.

Read more

ОТГОНТЭНГЭР: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ VIII

( Д.Эрдэнэчимэг, Б.Мөнхзаяа 2017он )

Энэхүү цувралаас тус сургуулийн багш нарын бэлтгэн хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний илтгэл, судалгаа, сурталчилгааны өгүүлэлүүдийг тэдгээрт тусгасан үзэл баримтлал, онолуудыг боловсрол судлал, хэл шинжлэл, хууль зүй, эдийн засаг бизнесийн судлал зэрэг шинжлэх ухааны олон салбар, чиглэлүүдээр танилцаж болно.

Read more

ДОСТОЕВСКИЙ БА ХҮНИЙ АСУУДАЛ

( Б.Галиндэв 2017он )

Зохиогч энэхүү бүтээлдээ орчин үед хүний тухай мэдлэгийг өөртөө агуулсан философи, урлаг, уран зохиол, шашин, сэтгэл зүй зэрэг салбар өөр хоорондоо нийлэгших хандлагатай болоод байгаа бодит байдлыг харгалзан үзэж, философи, уран зохиолын зааг дээр хүний асуудлыг авч үзэх зорилго тавин, хэрэгжүүлэхийг оролджээ.

Read more

ЭВТАНАЗИ БА ҮХЭХ ЭРХ

( М.Цэрэнбат 2012он )

Эвтанази буюу зовиургүй үхүүлэх асуудал нь өнөөгийн нөхцөлд Монгол улсын хувьд нэлээд тулгамдсан асуудал болж байна. Эдгэршгүй бөгөөд хүнд өвчнөөр олон жилийн турш шаналж, зовж, өөрийгөө төдийгүй ойр дотныхоо хүмүүсийг зовоож нөгөөтэйгүүр гадаад ертөнцтэй холбоо нь тасарсан хүмүүсийн хувьд асуудлыг өвчтөн болон түүний ойр дотны хүмүүсийн эрх ашгийн үүднээс нааштай шийдвэрлэх нь хүмүүнлэг нийгэм цогцлоох Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа хэрэг юм. Доктор М.Цэрэнбатын уг судалгаа нь анагаах ухааны болон хууль зүйн шинжлэх ухааны эмзэг нарийн асуудлыг хөндсөн сонирхолтой бөгөөд онцлог ажил болжээ.

Read more

ПРОЦЕССИЙН ЭРХ ЗҮЙН ТОЛЬ

( Т.Азжаргал, Ж.Амарсанаа, Э.Байгаль )

Энэхүү цогц ажлын нэг хэсэг нь "Процессийн эрх зүйн толь (Гарын авлага)" нэртэй ном юм. Анхны хэвлэл гэдэг учир нь процессийн зарим хуульд ойрын үед нэмэлт, өөрчлөлт оруулсны түүнийг тусгаж, бас нэмж баяжуулж хэвлэн гаргахаар төлөвлөж байгаа. Энэ гарын авлага онолын удирдамж гэхээсээ практикийн мөрдлөг, луужин болох нигууртай.Эхний удаад тохиолддог цөөн үгийг гарын авлагад оруулсан байна. Ингэхлээр олон үг, ойлголт үлдсэн нь тодорхой.

Read more

Магна Харт

( П.Амаржаргал 2016он )

Магна Хартыг хамгийн эртний “эрх чөлөөний баримт бичиг” гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, “улс төрийн Библи” гэж хүндэтгэдэг. Магна Харт бол зөвхөн Английн ард түмний өмч биш, харин хуулийн дор эрх чөлөөнийхөө төлөө аль ч цаг үед, аль ч газар тэмцэж ирсэн, тэмцэж байгаа бүх хүн төрөлхтний оюун санааны хөтөч, дэлхий ертөнцийг өөрчлөгч юм. Одоогоос бараг 800 шахам жилийн тэртээ бүтээгдсэн энэхүү гайхамшигт эх сурвалжийг судлаагүй хуульч дэлхийд ховор бөгөөд түүний үзэл санаа шингээгүй эрх зүйн сурвалж гэж бараг үгүй юм. Манай эрх зүйч бэлтгэх тогтолцоонд Магна Хартыг тийм ч хангалттай түвшинд судлалгүй олон жилийг үдсэн нь түүнийг эх хэл дээр хөрвүүлээгүйтэй холбоотой байж болох тул ийнхүү энэ аугаа үнэт эх сурвалжийг эх хэлнээ хөрвүүлж, монголын хуульчдад хүргэж байна.

Read more

Libraries in Ulaanbaatar
NATIONAL LIBRARY OF MONGOLIA

Electronic catalogue:
You can see if the book you are searching for is available in National Library of Mongolia at www.nationallibrary.mn/catalog.php

Membership: ID card, student ID card, photo and membership fee

Timetable: They have a winter and summer timetable. The library is closed on weekends in the summer, and open 9 a.m. to 20 p.m. on weekdays, and 9 a.m. to 7 p.m. on weekends in winter.

Website: www.nationallibrary.mn

LIBRARY OF THE INDEPENDENCE PALACE

Membership: ID card and a copy of photo.

Timetable: 9 a.m.-18 p.m. on weekdays.

Contact: 7744 4194

ULAANBAATAR PUBLIC LIBRARY

Electronic catalogue:
You can find books you are looking for at www.koha.pl.ub.gov.mn

Membership: ID card, student ID card and membership fee. Photo isn’t needed.

Timetable: Open 9 a.m. to 20 p.m. on weekdays and 10 a.m. to 19 p.m. on weekends from 16th of September to 15th of June.

Website: www.pl.ub.gov.mn

LIBRARY OF THE NATIONAL LEGAL INSTITUTE OF MONGOLIA

Membership: Undergraduate students pay 45.000 MNT for a one-year membership.

Timetable: Closed on weekends.

Website: www.legalinstitute.mn

AMERICAN CULTURAL AND INFORMATION CENTER

Timetable: Same as Natsagdorj Library.

Contact: 70115703

ALLIANCE FRANÇAISE DE MONGOLIE

Membership: You can show your student ID card and buy a year-round membership for 10.000 MNT.

Timetable: Closed on Sundays.

Contact: 351914

Website: www.afm.mn