Манай сургууль “Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны ажил, шинэлэг үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих” зорилгоор хууль, хүмүүнлэг (хүний хөгжил, боловсрол судлал, заах арга зүй, нийгэм судлал, сэтгүүл зүй, хэл шинжлэл) -ээр, эдийн засаг бизнесийн салбарын судалгааны тэргүүлэх чиглэлээр дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг нийтэлдэг.
Өгүүлэл хүлээн авах хугацаа:
Жил бүрийн 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Отгонтэнгэр Их Сургуулийн Эрдэм шинжилгээний төвийн researchworks@otgontenger.edu.mn хаягаар хүлээн авна.
Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага:
Бичвэрт тавигдах шаардлага:
1.1. Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах бүтэцтэй байна.
1.2. Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ. Эшлэлийг олон улсын APA загварын дагуу хийнэ.
1.3. Бүтээл нь А4 хэмжээтэй, бичвэрийн үсгийн фонт Times New roman, 12pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1.0 баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна. А4 хэмжээгээр 6-8 хуудаст багтаасан байна.
1.4. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
1.5. Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй 10pt үсгийн хэмжээтэй бичигдсэн байх ба дугаар, нэр хоёр нь хуудасны баруун талд байрласан байна. Зураг, диаграмм нь jpeg, png өргөтгөлтэй байна.