Бакалавр, магистрын элсэлтийн бүртгэл

Бакалаврын өдөр, орой, эчнээ анги, магистрын ангийн
элсэлтийн бүртгэл ОТИС-ийн В байранд ажлын өдрүүдэд явагдаж байна.

Элсэх мэргэжлүүд

Бакалаврын өдөр, орой, эчнээ анги,
магистр болон докторын ангийн элсэх
мэргэжлүүдийг дэлгэрэнгүй дарж үзнэ үү.

Тэтгэлэг, Хөнгөлөлт

Отгонтэнгэр их сургуульд элссэнээр олон
хөнгөлөлт, урамшуулал, хөтөлбөрт хамрагдахад
нээлттэй байх болно.

Заавар

elselt.otgontenger.edu.mn
Элсэлтийн бүртгэлийн системд хэрхэн
бүртгүүлэх тухай заавар.

Мэдээ мэдээлэл Зарлал

Элсэлт 2022-01-11
"БОЛОВСРОЛ СУДЛАЛ"-ын магистрын ангид элсэлтээ авч эхэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99079273, 91990700, 990354...
Элсэлт 2022-01-10
Та дараах линкээр орж бүртгүүлнэ үү.  https://forms.office.com/r/gSz5qwmP3d
Элсэлт 2019-07-02
2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧДИЙН ЖАГСААЛТ...
Элсэлт 2019-07-02
2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ЭЛСЭГЧДИЙН ЖАГСААЛТ   Жич: Дээрх сургуульд тэнцсэн о...

Элсэлтийн журам

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/540 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/97 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал болон бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална.

1.2 ОТИС-ийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсүүлэх оюутны тоог “хяналтын тоо”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “элсэлтийн систем”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “элсэлтийн комисс” гэнэ.

1.3 ОТИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх элсэгчийн хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэрэгт үндэслэн Удирдах зөвлөл тогтооно.

1.4 Элсэлтийн журам, элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын оноог тооцох болон холбогдох бусад мэдээллийг http://otgontenger.edu.mnhttp://elselt.otgontenger.edu.mn цахим хуудаст байрлуулна.

1.5 Отгонтэнгэр их сургуульд гадаадын харьяат иргэнийг элсүүлэх асуудлыг “Отгонтэнгэр их сургуульд гадаадын иргэнийг суралцуулах журам”-аар зохицуулна.

 

Хоёр. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

2.1 Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2023 оны 5-р сарын 20-оос 2023 оны 6-р сарын 25-ны хооронд ОТИС-ийн элсэлтийн систем http://elselt.otgontenger.edu.mn хаягаар болон 2022 оны 8-р сарын 14-өөс 8-р сарын 25-ны хооронд сургуулийн байранд бүртгүүлсэн байна.

2.2 Бакалаврын өдрийн ангийн элсэлтийг намар, хаврын улиралд 2 удаа зохион байгуулах ба Боловсролын үнэлгээний төвөөс зарласан элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаатай уялдуулна.

2.3 Бакалаврын өдрийн ангид бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ОТИС-ийн элсэлтийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.

2.4 Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсны дараа өөрийн элсэхийг хүссэн бүлгээ сонгон бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна.

2.5 Бүртгэлийн хураамж нь хөтөлбөр тус бүрд 10,000 төгрөг байна.

цахим картаар хураамжийг төлөх тул E-PIN код заавал авсан байна. Цахим картаар төлбөр хэрхэн төлөх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг тус системийн Заавар цэсээс танилцана уу. Мөн Qpay-р төлж болно

2.6 Элсэлтийн комисс нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу ил тод, шударга, тэгш байх зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.

2.7 Элсэгчдийн хүсэлт, хэрэгцээ шаардлага, хяналтын тооноос хамааран нэмэлт элсэлтийг зохион байгуулж болох ба бүртгэлийг тухай бүр нь ил тод байдлаар зарлан шалгаруулж элсүүлнэ.

Гурав. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1 Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.

3.2 Тус сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь бүрэн дунд боловсролтой, элсэхийг хүссэн хөтөлбөрийн дараах хүснэгт 1-т заасан Элсэлтэд тооцох ЭЕШ-ын хичээлийн хоёр хичээлээр БШУЯ-аас тогтоосон үндэсний хэмжээний босго онооны шаардлагыг хангасан хүчинтэй /2021, 2022 оны/ ЭЕШ-ын батламжтай, эсвэл 2023 онд ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-д бүртгүүлсэн байна.

Хүснэгт 1

Индекс

Хөтөлбөрийн нэр

ЭЕШ-1

Суурь шалгалт

/аль нэгийг заавал өгсөн байх/

ЭЕШ-2

Дагалдах шалгалт

Хичээлийн нэр

Босго оноо

Хичээлийн нэр

Босго оноо

1

011201

Багш, сургуулийн өмнөх боловсрол

Монгол хэл, Нийгэм судлал

400

Ур чадвар

480

2

011430

Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол

Монгол хэл

480

Нийгэм судлал, Түүх

480

3

011435

Багш, гадаад хэлний боловсрол

Англи хэл, Орос хэл

480

Монгол хэл, Нийгэм судлал

480

4

023101

Гадаад хэлний орчуулга

Англи хэл, Нийгэм судлал

480

Математик, Монгол хэл

480

5

031202

Олон улсын харилцаа

Англи хэл, Орос хэл

480

Нийгэм судлал, Түүх

480

6

031301

Сэтгэл судлал

Нийгэм судлал, Математик

480

Монгол хэл, Англи хэл

440

7

032101

Сэтгүүл зүй

Монгол хэл, Нийгэм судлал

480

Түүх, англи хэл

480

8

041101

Нягтлан бодох бүртгэл

Математик

480

Англи хэл, Нийгэм судлал

480

9

041201

Санхүү

Математик

480

Англи хэл, Нийгэм судлал

480

10

041203

Банк

Математик

480

Англи хэл

480

11

041301

Бизнесийн удирдлага

Математик

480

Англи хэл

480

12

041304

Хүний нөөцийн менежмент

Математик

480

Англи хэл, Нийгэм судлал

480

13

041401

Маркетинг

Математик

480

Англи хэл

480

14

042101

Эрхзүй

Математик

480

Нийгэм судлал, Англи хэл

480

15

061302

Программ хангамж

Математик,

Физик

480

Нийгэм судлал, Англи хэл

440

16

092301

Нийгмийн ажил

Нийгэм судлал, Англи хэл

480

Монгол хэл, Англи хэл

480

17

101501

Аялал жуулчлал

Математик, Монгол хэл

440

Нийгэм судлал, Англи хэл

440

18

104104

Агаарын тээврийн үйлчилгээ

Англи хэл, Нийгэм судлал

440

Ур чадвар

480

3.3 Бүртгүүлэгч ОТИС-д бүртгүүлэхээс өмнө БҮТ-ийн ЭЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягтлан хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ОТИС хариуцахгүй.

3.4 Ур чадварын шалгалттай хөтөлбөр-ийг сонгосон бүртгүүлэгч нь ур чадварын шалгалт өгнө.

Багш, сургуулийн өмнөх боловсрол /011201/, Агаарын тээврийн үйлчилгээ /104104/

3.5 Ур чадварын шалгалтыг ОТИС-аас гаргасан тусгай удирдамжийн дагуу захирлын тушаалаар баталсан ур чадварын шалгалтын комисс 2023 оны 06 сарын 26-аас 06 сарын 29-ний хооронд цахимаар болон танхимаар зохион байгуулна.

Нэмэлт элсэлт ба хаврын улирлын элсэлтийн ур чадварын шалгалтын товыг тухай бүр нь зарлана.

3.6 Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн нь БШУ-ны сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны А/347 тоот тушаалаар баталсан “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох журам”-ыг баримтална.

3.7 Бакалаврын өдрийн ангийн элсэгч бүр Отгонтэнгэр их сургуульд хэрэгжиж буй сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан Оксфордын академик англи хэлний EAP хөтөлбөрт[4] заавал хамрагдана.

3.8 Элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулах иргэн

3.8.1 Бакалаврын боловсролтой иргэн;

3.8.2 Техникийн боловсролын дипломтой иргэн болон инженер технологи ба цэрэг, цагдаагийн шаталсан сургалт бүхий сургуулийн төгсөгч мэргэжлийн чиглэлийн дагуу дэвшин суралцах суралцагч;

3.8.3 Боловсролын  асуудал  эрхэлсэн  төрийн захиргааны  төв байгууллагаас   хүлээн  зөвшөөрсөн  олон  улсын  болон улсын төрөлжсөн  олимпиадын эхний  5   байрт  шалгарсан  иргэн;

3.8.4 Гадаад  болон дотоодын  ерөнхий боловсролын сургуульд  суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын  дүн, оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж батламж авсан  иргэн;

3.8.5 Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын  дээд боловсролын сургалтын байгууллагын  бакалаврын  хөтөлбөрт  шилжин суралцах  иргэн;

3.8.6 Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 5-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;

Дөрөв. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ

4.1 Бүртгүүлэгчийн оноог энэ журмын 3.2-т заасан шалгалтын хичээлийн чиглэл, оноогоор тооцно.

4.2 Бүртгүүлэгчийн суурь болон дагалдах шалгалт нь тус бүр 50% байх ба суурь шалгалтад тооцуулсан оноог дагалдах шалгалтад давхар тооцохгүй.

4.3 Жагсаалтын оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж элсэх эрх олгох ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.

4.4 Ур чадварын шалгалтыг 100 хүртэлх оноогоор аравны орны нарийвчлалтай үнэлнэ. Энэхүү оноо нь анхдагч оноо буюу шалгалтын оноо болно. Уг оноог хэмжээст оноонд дараах байдлаар харгалзуулан тооцно.

Шалгалтын оноо буюу анхны оноо (A)

Хэмжээст оноо (X)

Бодох томьёо

  1.  

0-59

200-479

X=200+A*4.66

 

 

 

X=480+(A-60)*8

  1.  

60-64.9

480-519

  1.  

65-69.9

520-559

  1.  

70-74.9

560-599

  1.  

75-79.9

600-639

  1.  

80-84.9

640-679

  1.  

85-89.9

680-719

  1.  

90-94.9

720-759

  1.  

95-100

760-800

 

 

4.5 Ур чадварын шалгалтын хэмжээст оноог дагалдах шалгалтын оноогоор тооцно.

4.6 Оюутан элсүүлэх шалгаруулалтыг ЭЕШ-ын дүн олон нийтэд зарласан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулж дуусах ба элсэлтийн комисс ил тодоор ОТИС-ийн байранд болон өөрийн сургуулийн веб сайт, элсэлтийн системээр бүртгүүлэгчид мэдээлнэ.

Тав. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ

5.1 Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч дараах материалыг бүрдүүлэн 2023 оны 06-р сарын 26-ний өдрөөс 07-р сарын 05-ны хооронд ажлын цагаар элсэлтийн бүртгэлийн хэсэгт ирж эрхээ баталгаажуулна

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан материал авах хугацааг жич зарлаж болно

  • 3х4 хэмжээтэй цээж зураг 4% /сүүлийн гурван сард авхуулсан/
  • ЭЕШ-ийн батламж /эх хувь/
  • бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь/
  • сурагчийн хувийн хэрэг/ эх хувь/
  • элсэхийг хүссэн тухай өргөдөл
  • суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн эсээ
  • сургалтын төлбөр төлсөн баримтыг битүүмжлэл сайтай хавтаст хийсэн байна.

Хуваарь баталгаажуулалт, элсэх эрхийн 800,000 төгрөг төлсөн байх, уг төлбөрийг сургалтын төлбөрт оруулан тооцно.

5.2 Хэд хэдэн бүлгийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүлгийг сонгох бөгөөд энэ тохиолдолд бусад бүлгийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж, дараагийн бүртгүүлэгчийн байр нэгээр өснө.

5.3 Элсэгч нь хяналтын тоонд багтсан боловч энэ журамд заасан хугацаанд суралцах эрхээ баталгаажуулаагүй бол элсэхээс татгалзсан гэж тооцож дараагийн элсэгчийг элсүүлж болно.

5.4 Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч 5.1-т заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй нөхцөлд ОТИС  хариуцлага хүлээхгүй.

5.5 Бичиг баримт, хуваарь баталгаажуулалтын төлбөрөө төлсөн ч хичээлийн улирал эхлэхээс өмнө элсэх эрхээсээ татгалзан тохиолдолд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн бичиг баримтыг элсэлтийн комисс буцааж олгоно. Бүртгүүлэгч буцаан авах хүсэлтээ 2023 оны 8-р сарын 31-ний дотор гаргах ба энэ хугацаанаас хойш хүсэлт хүлээж авахгүй.

Хуваарь баталгаажуулалт, элсэх эрхээ цуцалсан тохиолдолд дараагийн бүртгүүлэгч хуваарь авч чадахгүйд хүрдэг тул 20%-ийн буюу 160,000 төгрөгийг суутгана.  

5.6 Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрөөр элсэгчийн дүрэмт хувцасны төлбөр нь сургалтын төлбөрөөс тусдаа байна. Дүрэмт хувцсыг 07 сарын 05-ны дотор худалдан авсан байх

Дүрэмт хувцасны төлбөрөө төлөөд хувцсаа авсан тохиолдолд хувцас ба төлбөрийг буцаах боломжгүй

5,7 Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.

Зургаа. ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ

6.1 Элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд үзүүлэх хөнгөлөлт

6.1.1 Суурь шалгалт 701-800 оноотой элсэгч эхний хичээлийн жилийн төлбөр-100% (АТҮ-ний ангид-40%)

6.1.2 Суурь шалгалт 601-700 оноотой элсэгч эхний хичээлийн жилийн төлбөр-75% (АТҮ-ний ангид-35%)

6.1.3 ЭЕШ-ын босго онооны шаардлагыг хангасан бол хөтөлбөр харгалзахгүй эхний хичээлийн жилийн төлбөр-50% (АТҮ-ний ангид-30%)

6.2 Элсэх хөтөлбөрт үзүүлэх хөнгөлөлт

6.2.1 Компьютер программ хангамж /061302/ хөтөлбөрт элссэн эмэгтэй оюутны эхний хичээлийн жилийн сургалтын төлбөр 100%

6.2.2 Багш, сургуулийн өмнөх боловсрол /011201/, Багш-Гадаад хэлний боловсрол /011435/, Нийгмийн ажил /092301/ хөтөлбөрт элссэн эрэгтэй оюутны эхний хичээлийн жилийн сургалтын төлбөр 100%

6. 3Үндэстэн, үндсэн харьяалалд үзүүлэх хөнгөлөлт

6.3.1 Үндэстний цөөнхөд зориулсан хөнгөлөлт-эхний хичээлийн жил 70% (казах)

6.3.2 Баянзүрх дүүрэг, Налайх дүүрэг, Багануур дүүрэгт үндсэн харьяалалтай[9] болон уг дүүргийн ЕБС төгссөн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөр 60%

Сүүлийн нэг жил амьдарсан нь холбогдох байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон байх

6.4 Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламжид хамрагдах боломжгүй элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлт

6.4.1 Хагас өнчин хүүхдүүдэд зориулсан хөнгөлөлт-эхний хичээлийн жил 60%

6.4.2 Хөдөлмөрийн чадвараа 60%-69% алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч- эхний хичээлийн жил 60%

6.4.3 Нэг гэр бүлийн хоёр хүүхэд элсэн суралцвал тус бүр-эхний хичээлийн жил 60%

6.5 Хамтын ажиллагаатай байгууллагын хөнгөлөлт

6.5.1 Армийн хөнгөлөлт-Бакалаврын өдрийн ангид эхний жил 100%

6.5.2 Байгууллагын хөнгөлөлт-суралцах хугацааны сургалтын төлбөрийн 20%

6.5.3 Мэтгэлцээний хөнгөлөлт 60%-100%

6.6 Журмын 3.2-т заасан босго онооны ЭЕШ-1 Суурь шалгалтыг тооцох ба дагалдах шалгалтын оноог хөнгөлөлтөд тооцохгүй

6.7 Хөнгөлөлт урамшууллыг давхардуулан олгохгүй. Хөнгөлөлтийг суралцах 4 жилийн хугацаандаа хуваан эдэлж болох ба элсэх үедээ сургалтын гэрээндээ тусгана.

6.8 Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн нотлох баримтыг жил бүрийн 10 сарын 10-аас 10 сарын 31-ний өдрүүдэд[10] элсэлтийн комисст бүрдүүлж өгөх ба хөнгөлөлтийг “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” захирлын тушаалаар баталгаажуулна[11].

Элсэгч, суралцагч хөнгөлөлт эдлэх нөхцөлөө сонгон нотлох баримтуудаа бүрдүүлэх ба 11 сарын 01-ээс хойш гаргасан хөнгөлөлт эдлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.[1] Хэрэв тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс илүү төлөлттэй бол дараагийн хичээлийн жилд шилжүүлэх эсвэл буцаан авах тухайгаа бичгээр хүсэлт гаргана.

Долоо. БУСАД

7.1 Элсэлтийн хяналтын тоонд багтсан боловч бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.

7.2 Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг элсэлтийн бүртгэлийн систем, мессенжер, facebook, утас, цахим шуудан ашиглан явуулна.

7.3 Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой үйл ажиллагааг шударга явуулах, элсэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам”, “Отгонтэнгэр их сургуулийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.4 Элсэлттэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

Хаяг: БЗД, 5-р хороо, Жуковын музейн зүүн талд                      

Утас: 70101991, 94881991, 95101991, 99066466

Элсэлтийн цахим бүртгэлийн систем: http://elselt.otgontenger.edu.mn

E-mail:info@otgontenger.edu.mn         

Web site: www.otgontenger.edu.mn

Бүртгэлийн хураамж төлөх данс: ХААН банк 5076985914

Сургалтын төлбөр төлөх данс: ХААН банк 5753885058

  •  

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ