“Top student 4” хөтөлбөр Отгонтэнгэр их сургуульд эхэллээ. Уг хөтөлбөрөөр Үндэсний болон Олон Улсын хэмжээнд манлайлж буй залуучуудыг урьдаг билээ.

Өнөөдрийн зочин лектороор Forbes сэтгүүлээс Азийн шилдэг залуугаар шалгарсан, Нью-Иоркийн их сургуулийн төгсөгч, "Клийн энержи" Ази компаний гүйцэтгэх захирал Э.Орчлон уригдан оролцож, “Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил” сэдвээр сонирхолтой лекц уншлаа. Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний сонирхолтой үзүүлэлтүүд болон Нью Иоркийн их сургуулийн жирийн нэг оюутнаас тус сургуулийн хамгийн том оюутны холбооны ерөнхийлөгч болох хүртэлх сонирхолтой туршлага, боломжуудаасаа оюутан залуустай хуваалцсан юм.