Өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль, Брасовын Трансильванийн их сургуулийн гадаад харилцааны албаны хамт олонтой уулзалт хийн, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээний хүрээнд багш, судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжин ажиллахын зэрэгцээ Европын холбооны санхүүжилт бүхий Эрасмус + төслийн хүрээнд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцаж буй оюутнууд болон багш, ажилчдыг солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар хэлэлцлээ.

1948 онд үүсгэн байгуулагдсан Румын улсын төвд байрлах Брасовын Трансильванийн их сургууль нь инженер, технологийн салбартаа тэргүүлэгч бөгөөд нийт 100 гаруй бакалавр, магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.
Сонирхуулахад, Цус сорогч гэгддэг Дракула гүнгийн цайз тус сургуулийн хажууханд оршдог аж.