Өнгөрсөн долоо хоногт сэтгэл судлалын шинжлэх ухааны  “Alone Together Again” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Польш улсаас онлайнаар зохион байгууллаа.

Тус хуралд Монгол улсаас Отгонтэнгэр их сургуулийн СХСС-ын тэнхимийн эрхлэгч, Доктор (Ph.D) Б.Энхбаяр оролцож “The study on the interrelations between emotional intelligence and loneliness” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Энэ жилийн хувьд тус эрдэм шинжилгээний хурлыг Польш улсын University of Szczecin болон Их Британи улсын York St. John University хамтран зохион байгуулсан юм. Хуралд Их Британи, Польш, Израйль,  Хонг конг, Хятад, Швед, АНУ, Монгол зэрэг 10 гаруй улсын 30 орчим их сургуулийн 70 гаруй судлаачид оролцсон байна.